
Цацраг гэвэл хүмүүс өөрийн эрхгүй айдас төрнө. Үзэгдэхгүй баригдахгүй мөртөө хүний биед хор, тэрчлэн их хөнөөл учруулна. Цацраг бол бидний эргэн тойронд хаа ч гэсэн оршиж байдаг. Өдөр тутмын амьдралд бид наранд ээх, телевиз үзэх, шөнө гэрэлтэх бугуйн цаг зүүх, нисэх онгоцонд суух, X цацрагийн хяналт хийлгэх зэрэгт бүр зохих цацрагтай ойртож байдаг юм. Амьдрал дахь эдгээр цацраг нь бүгд ялимгүйхэн, хүний биед нэг их хор хөнөөлгүй байдгаас хүмүүс ч түүний оршиж байгааг олонхдоо анзаарч мэддэггүй юм. Гэвч их хэмжээний цацраг бол хүний биед тун их хортой байдаг. Иймээс бид зохих хамгаалалтын арга хэмжээ авч цацрагийн бидний бие махбодод хүргэх хор хөнөөлөөс сэргийлбэл зохино.

Цацраг нэг чухал онцлогтой байдаг. Энэ нь даруй “Тэнцүү чанар”-тай байдаг явдал болно. Бодис (хий биет)-ын дулааны хэмжээ хэдий байсан ч гэсэн тэр нь бүгд гадагш цацраг үүсгэж, A бодис нь B бодис уруу цацраг үүсгэж болохын зэрэгцээ B бодис нь бас A бодис уруу цацраг үүсгэдэг. Энэ талаараа дамжуулагчаас ондоо байдаг, дамжуулагч бол дан чиглэлээр явагддаг юм.

Цацрагаас яаж сэргийлэх вэ?
Гэр ахуйн цахилгаан хэрэгслийн цацраг:
Нэгдүгээр арга: Дэндүү нягт баярлуулан тавьж болохгүй.
Хоёрдугаар арга: Хэрэглэхдээ аль болох хол байх.
Гуравдугаар арга: Цахилгаан хэрэгсэл хэрэглэх цагийг богиносгоно.

Гар утсаны цацраг:
Нэгдүгээр арга: Аль болох утасгүй чихэвчийг хэрэглэхийн хамт дуудлага ирснээс хойш 5 секунд болоод утсаа авч байх.
Хоёрдугаар арга: Гар утсаа аль болох дэрний хажууд тавихгүй, халаасандаа хийхгүй байх.
Гуравдугаар арга: Гар утсаар ярих цагаа аль болох багасгах.
Дөрөвдүгээр арга: Гар утасны сүлжээ муу үед утсаар ярихгүй байх.
