
Дундадын зүүн ба баруун бүсийн хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын 19 дэх яриа хэлцэл буюу Торгоны замын олон улсын үзэсгэлэн яармаг 5 дугаар сарын 22-28 өдрийг хүртэл Дундадын эртний хот Ши-Аньд нээгдэв. 98 улс орон, Хонконг, Макао, Тайван зэрэг бүс нутгийн улс төрчид, хүндэт зочид нарын хэдэн зуун хүн хуралд оролцжээ.
Уг яармаг нь худалдааны яармаг үзэсгэлэн, гол үйл ажиллагаа гэсэн хоёр хэсэгтэй, 30 га талбай бүхий худалдааны яармагт Торгоны зам сэдэвт үзэсгэлэн, зүүн, төв, баруун бүсийн хамтын ажиллагааны үзэсгэлэн зэргээс бүрджээ. Үзэсгэлэнг олон улсын түвшинд хүргэх ажил улам бүр дээшилж, Торгоны замын олон улсын ордонд Ази, Европ, Африк, Америк тив зэрэг 40 гаруй улс орны 400 гаруй аж ахуйн нэгж бүтээгдэхүүнээ дэлгэн тавьжээ.

Яармагийн гол үйл ажиллагааны үеэр "Нэг бүс нэг зам"-ын стратегийн хүрээнд 27-ны өдөр Гаалийн форум хүмүүсийн анхаарлыг татав. Форумд Орос, Монгол, Грек, Герман болон дэхийн гаалийн байгууллага, ШХАБ-ын нарийн бичгийн дарга нарын газар, АСЕАН-ны нарийн бичгийн дарга нарын газар зэрэг 70 гаруй улс орон, олон улсын байгууллага нэгжийн төлөөлөгчид урилгаар оролцов.
