solongonews
Дэлхийн эдийн засагтай гүн гүнзгий холбоотой ялалтын түүхийг бүтээжээ
2025-06-27 11:00
Дэлхийн эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдлын үед Хятадын эдийн засаг тэсвэр хатуужилтай байна

“Дэлхийн эдийн засгийн ээдрээтэй нөхцөл байдлын үед Хятадын эдийн засаг тэсвэр хатуужилтай байна" "Хятадын инновац, нээлттэй байдал нь чөлөөт худалдаа болон олон талт тогтолцооны уян хатан чанарыг нэмэгдүүлэхэд тус дэм үзүүлж байна", "Хятад улс дэлхийн хөгжилд хүчтэй эрч хүч нэмсээр байгаа бөгөөд олон улсын хөрөнгө оруулалт, хамтын ажиллагааны халуун үүр, үржил шимтэй газар хэвээр байна". Хэдхэн хоногийн өмнө Тяньжин хотод болсон Зуны Давосын 16-р чуулга уулзалтад оролцогчид Хятадын эдийн засгийн хөгжлийн лугшилтыг мэдэрч, дэлхийн эдийн засгийг сэргээх стратегийн талаар ярилцаж, Хятадын эдийн засгийн хэтийн төлөв, нээлттэй хамтын ажиллагаанд итгэлтэйгээр дүүрэн байлаа.

Өнөөгийн байдлаар ивээх үзэл, нэг талт үзэл, даяаршлыг эсэргүүцэх үзэл улам бүр нэмэгдэж, дэлхийн эдийн засаг, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагаа шинэ бэрхшээл, сорилттой тулгарч, дэлхийн хөгжил чухал уулзварт ирээд байна. Олон эерэг хүчин тогтворгүй, тодорхойгүй эрсдэлтэй тэмцэж, олон улсын хамтын нийгэмлэг нэгдэж, сорилтыг даван туулж, хамтын хөгжил, хөгжил цэцэглэлтийг ахиулахад бэлэн байна. Энэхүү Зуны Давосын чуулга уулзалтад оролцох зочдын тоо сүүлийн жилүүдэд түүхэн дээд хэмжээнд хүрч, дэлхийн 90 гаруй улс орон, бүс нутгийн олон орны нэр хүндтэй хүмүүс, нийгмийн бүхий л давхаргын 1700 гаруй төлөөлөгч оролцсон нь эдийн засгийн даяаршил, чөлөөт худалдааны тогтолцоог хадгалахын тулд талуудын хамтын хүсэл эрмэлзэл байгааг харуулж, хамтдаа ялалт байгуулж, харилцан амжилтад хүрэхийн хүчтэй дохио болж байна. Чуулга уулзалтад оролцсон бизнесийн салбарын төлөөлөгчид:

- Хятадад гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд олон жилийн турш Хятадын эдийн засгийн тогтвортой өсөлтийн гэрч болж байна. Тодорхойгүй байдал нэмэгдэж байгаа дэлхийн өнөөгийн нөхцөл байдалд Хятадын бодлогын тогтвортой байдал, урт хугацааны төлөвлөлт нь онцгой ач холбогдолтой юм гэж хэллээ. Мөн сүүлийн үед өсөлтийг тогтворжуулах бодлого хэрэгжүүлснээр Хятадын эдийн засаг асар их тэсвэр хатуужилтай болсон. Morgan Stanley, Deutsche Bank, Goldman Sachs зэрэг гадаадын олон байгууллага Хятадын эдийн засгийн өсөлтийн хүлээлтийг нэмэгдүүлсэн юм. Хөгжлийн тодорхой зорилт, уялдаатай төлөвлөлтийн удирдамж, өөрчлөлт шинэчлэлтийн хатуу арга хэмжээ, макро эдийн засгийн бодитой бодлогын ачаар Хятад улс гадаад цочрол ихэссэн ч эдийн засгийн хурдацтай өсөлтийг хадгалах итгэл, чадвартай хэвээр байгааг баримтууд удаа дараа нотолсон байна.

Хятад улс нээлттэй байдлаа үргэлжлүүлэн өргөжүүлж, дэлхийн эдийн засагтай гүн гүнзгий холбоотой ялалтын түүхийг бүтээсээр байгаа юм. Дэлхийн хоёр дахь том хэрэглэгч болон импортын зах зээл болох Хятад улс бараг 50 их наяд юанийн хэрэглээ, 50 гаруй их наяд юанийн хөрөнгө оруулалт, 20 гаруй их наяд юанийн импорттой олон талаар асар их өсөлтийн нөөцтэй байна. Хятад улс зах зээлээ дэлхийд нээлттэй болгох санаачилга гаргаж, дотоодын эрэлт хэрэгцээг тэлэх стратегийг хэрэгжүүлэх хүчин чармайлтаа эрчимжүүлж, хэрэглээг нэмэгдүүлэх тусгай арга хэмжээ авч, Хятад улсыг "Үйлдвэрлэлийн гүрэн"-ийн бат бөх суурин дээр асар том хэмжээний "Хэрэглээний гүрэн" болтлоо хөгжихөд тус дөхөм үзүүлж, бүх орны аж ахуйн нэгжүүдэд илүү өргөн зах зээл авчрах болно.

Хятадын технологийн шинэчлэл тус форумын гол сэдэв болоод байна. Хятад улс технологийн шинэчлэлээр аж үйлдвэрийн инновацыг манлайлж, аж үйлдвэрийн шинэчлэлээр технологийн давталтыг ахиулах амжилттай замд орсон нь талуудын анхаарлыг татсан юм. Хятад улс дэлхийн улс орнуудтай анхны технологи, шинийг санаачлагч хувилбаруудыг хуваалцаж, олон улсын хамтарсан судалгаа, боловсруулалт, хэрэглээг дэмжин, нээлттэй хамтын ажиллагаагаар олон улсын инновац, хөгжлийг дэмжиж байна.

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://world.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл