Нарнаас хамгаалах нь хүмүүсийн амьдралын дадал, хэрэглээний эрэлт болж байгаа бөгөөд үйлдвэрлэлийн гинжин хэлхээн дэх шинэ бизнесийн боломжийг нээж байна. “И-Ү· Хятадын жижиг бараануудын үзүүлэлт”-ийн гаргасан тоо баримтаас харахад 2024 онд Хятадын нарнаас хамгаалах цамц болон холбогдох бараа бүтээгдэхүүний зах зэлийн цар хэмжээ нь 80 тэрбум юанийг давсан ба 2027 он гэхэд 100 тэрбум юаньд хүрэх төлөвтэй байна. И-Ү-д үйлдвэрлэн борлуулсан нарнаас хамгаалах цамц, холбогдох бүтээгдэхүүний даавууг ихэвчлэн Сүжөү хотын Үжян дүүргийн Шэнзэ сууринд үйлдвэрлэдэг. Тэнд бүртгүүлэн ажиллаж буй 2500 гаруй нэхмэлийн үйлдвэрээс 800 гаруй нь нарнаас хамгаалах даавууг судлан үйлдвэрлэж байна. Ийм даавуу үйлдвэрлэдэг компаниас сэтгүүлчийн мэдээлснээр зарим даавууг нэхэх үедээ нарнаас хамгаалах нэмэлтүүдийг оруулдаг бол зарим даавуунд нь нэхсэний дараа нарнаас хамгаалах шингэн түрхдэг. Одоогийн байдлаар үндэсний стандарт хангасан нарнаас хамгаалах даавуу нь UPF>40 , UVA<5% байх ёстой бөгөөд upf>50, uva<2.5% байвал дээд зэргийн бүтээгдэхүүнд тооцогдоно.

