solongonews
Өвөр Монголын гадаад хөрөнгө оруулалтын хэмжээ 30 хувиар нэмэгдэв
2015-07-15 15:39
Эхний хагас жилд Өвөр Монголын гадаадын хөрөнгө оруулалт 1.07 тэрбум ам.долларт хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 30 хувиар нэмэгдэв.

Эхний хагас жилд 26 аж ахуйн нэгжид гадаадын бизнес эрхлэгчид Өвөр Монголд хөрөнгө оруулахыг хүлээн зөвшөөрснөөр, хөрөнгө оруулалт нь өнгөрсөн оны мөн үеэс 16.7 хувиар нэмэгдсэн байна. Гадаадын бизнес эрхлэгчдийн хөрөнгө оруулсан аж ахуйн нэгж Өвөр Монголын Хөххот, Бугат, Баяннуур, Ордос хотын уул уурхайн үйлдвэр, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, тариалан, арилжаа худалдааны чиглэлийн үйлчилгээний салбар, хүнсний салбарыг хамарч байна.

Найруулагч: Т.Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл