solongonews
Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармаг нээгдлээ
2025-09-09 10:49
Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармаг нээгдлээ

Фүжяний Шямэнь хотод 9-р сарын 8-нд Хятадын олон улсын хөрөнгө оруулалт, худалдааны 25 дахь яармаг нээгдэж, үзэсгэлэнд 120 гаруй улс орон болон бүс нутаг, олон улсын 11 байгууллага болон 15 мянга гаруй аж ахуйн нэгжийн төлөөлөгчид оролцов.

Энэхүү яармаг нь "Хятадтай түншлэж, ирээдүйд хөрөнгө оруулалт хийе" сэдвийн дор болж, хөрөнгө оруулалтад чиглэсэн 70 гаруй арга хэмжээ болон 100 гаруй сэдэвчилсэн танилцуулга зохион байгуулж, 2025 оны Олон улсын хөрөнгө оруулалтын чуулга уулзалт, 2025 оны Гуланьюйгийн форум болон бусад томоохон форум, арга хэмжээг зохион байгуулах юм. Яармагийн үеэр Хятадын Худалдааны яам мөн хэд хэдэн худалдааны танхимуудыг зохион байгуулж, Хятадын гадагшаа чиглэсэн хөрөнгө оруулалтын үйл ажиллагааны индексийг анх удаа нийтлэх болно. Хүндэт зочин орны хувьд Их Британи засгийн газар, бизнес эрхлэгчид, холбоодын 260 гаруй төлөөлөгчдийг илгээж, хөрөнгө оруулалтын сэдэвтэй олон арга хэмжээг зохион байгуулах юм.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл