solongonews
Шанхайн дүр төрх Миланы дэлхийн яармагийг чимэв
2015-06-12 16:14
”Хөдөө аж ахуйн хотод үйлчилгээ үзүүлж, хот нь хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх” сэдвээр Шанхай хот ложистикийн сүлжээ бүрдүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг гинжин холбоонд оруулсан туршлагаа харуулжээ.

6 дугаар сарын 9-нөөс эхлэн Миланы дэлхийн яармагийн Шанхайн үзэсгэлэн нээлтээ хийв. 5 хоног үргэлжлэх Шанхайн үзэсгэлэн "Хөдөө аж ахуйн хотод үйлчилгээ үзүүлж, хот нь хөдөө аж ахуйн үр ашгийг нэмэгдүүлэх" сэдвээр Шанхай хот ложистикийн сүлжээ бүрдүүлж, хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг гинжин холбоонд оруулсан туршлагаа харуулж, Шанхай хот хөдөө аж ахуй, шинжлэх ухаан технологи, экологийн хамгаалалтын талаар үр дүнг дэлгэн үзүүлжээ.

Шанхай хот цаашид Милантай хамт эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны форум зэрэг арга хэмжээ зохион байгуулж, хотын орчин үеийн хөдөө аж ахуйг хөгжүүлэх ба загварын аж үйлдвэрийн хамтын ажиллагааны механизмыг бүрдүүлэх талаар ажиллах болно.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл