8 дугаар сарын 6-ны өдөр буюу өчигдөр Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын хот дотор бамбар дамжуулах ёслолын ажиллагаа өчигдөр Ордос хотын Дүншэн дүүрэгт болж, Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын бамбарыг Ордос хотын харьяан дахь Дүншэн хот, Эзэн хороо хошуу, Хияа багш шинэ хот зэрэг газруудаар дамжуулав.

Төрийн үндэстний комиссын орлогч захирал Данжуур-Амбан, соёл ухуулах хэлтсийн захирал Ү Цүйин, ӨМӨЗО-ны орлогч дарга Лиү Шиньлэ, Ордос хотын намын хорооны нарийн бичгийн дарга Бай Юүган, Ордос хотын дарга Лиань Сү, Ордос хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Гүн И, Ордос хотын улс төрийн зөвлөлдөх хурлын дарга Ван Жяньгүө нар ёслолд оролцов.

56 үндэстнийг төлөөлсөн 56 хүн Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын бамбарыг дамжуулжээ.




