solongonews
Өвөр Монгол Мөс цасны наадмаас орлого олж байна
2026-02-05 11:29
Өвөр Монгол Мөс цасны наадмаас орлого олж байна

Зүүнээс баруун тийш 2400 KM үргэлжилсэн Өвөр Монгол орон өвлийн хүйтэнд ч хөгжилтийн эрч хүч чанга хэвээрээ байна. Мөс цасны найр,Өвлийн ангийн найр зэрэг нь газар болгонд болсоор байна.

Өвөл орсноос нааш ӨМӨЗО-ны  мөс цасны XXI наадам, 2025 оны Өвөр Монголын мөс цасны наадамын тамирчдын уулзалт, Хятад-Орос-Монголын  олон улсын мөс цасны XXII наадам зэрэг томоохон арга хэмжээ зохион байгуулагдаж жуулчдын сонирхлыг татсан байна. Хянган аймгийн өвлийн сэдэвт галт тэргэнд Улаанмөчирын жүжигчид гоё тоглолтоороо жуулчдын аяны алжаалыг тайлж сэтгэлийг нь баясгав. Улаанцав хот галт уулын сэдэвтэй 97 тусгай арга хэмжээ зохион байгуулж хол ойрын жуулчдыг татаж байна. Гэгээнгол хотын "Олугуяагийн домог", "Хүйтэн туйлын тосгоны  шинэ жилийн яриа" зэрэг жуулчлалын арга хэмжээ нь жуулчдад "Хятадын хамгийн хүйтэн газар"-ын сэтгэл татам байдлыг мэдрэх боломжийг олгосон байна. Хөххот Харусын IV өвлийн загсан ангийн найр болон мөс цасны аялал жуулчлалын цуврал арга хэмжээ зохион байгуулж, жуулчдад улам олон сонголт хангав.

Олон тооны мөс цасны спортын арга хэмжээнүүд нь өвлийн аялал жуулчлалын нэр хүндийг нэмэгдүүлж байна. Улаанхад хотын Харчин хошууны Мэйлингу цанын бааз нь 2025-2026 оны FIS сноубордын дэлхийн цомын тэмцээн зохион байгуулж, аялал жуулчлалыг сурталчлах, спортоор дамжуулан хотын эдийн засгийг сэргээх зорилгоор биет бус соёлын өвийн зах зээл, ардын урлагийн тоглолтыг нэгэн зэрэг эхлүүлсэн юм. Лянчэн шяны олон улсын цанын бааз нь үндэсний хоёр зуйлийн цанын тэмцээнийг зохион байгуулж мөс цасны спортод олон нийтийн сонирхлыг улам бүр нэмэгдүүлж байна. Хөлөнбуйр хотын Хайлар дүүрэгт зохион байгуулагдаж байгаа Өвөр Монголын мөс цасны наадамын тамирчдын уулзалт 2026 оны 3-р сар хүртэл үргэлжилэх болно.

Өвөр Монголын мөс цасны наадам болон авто машины мэргэжлийн тэмцээн олны анхаарлыг татаж байна. Якши хотын Мяндуу голын улсын намгархаг газрын цэцэрлэг жил бүрийн 11-р сараас дараа жилийн 03-р сар хүртэл авто машины мэргэжлийн тэмцээн хийдэг. Хэдэн арван мянган инженер дэлхийн олон орноос энд хүрэлцэн ирж тэмцээнд оролцож байна. 300 гаруй га талбайтай мөсөн нуур нь Хятадын өвлийн улирлын авто машины туршилтын талбай болдог.

Хөлөнбуйрын Якши хотын технологийн аж үйлдвэрийн хөгжлийн бүсийн үйлчилгээний төвийн дэд захирал Хан Тиефэн танилцуулснаар, Якшигийн өвлийн цаг агаар -30-40 хэмийн хүйтэн байдаг, мөсөн гадаргуу нь 1 метрээс илүү зузаантай, өвлийн улиралд автомашин аялах тохиромжтой газар юм гэлээ. Мөс цасны эдийн засгийн өсөлт нь хүмүүст аялал жуулчлалаар амьжиргаагаа залгуулах боломжийг олгосон юм. Якши хотын бизнес эрхлэгч Лин Жиа-гийн дэлгүүр дахь хус модны холтосон зураг, ойн сэдэвтэй бүтээгдэхүүнүүдийн борлуулт сайн байв.

  - Жуулчдад өвөрмөц дурсам үлдээхийн тулд дижитал тохируулгын үйлчилгээг хөгжүүлж байна гэж Лин Жиа хэлэв. Улаанцаб хотын Цахар Баруун Гарын Хойд хошууны гэр буудлын тоо 2025 оноос хойш 20 болж нэмэгджээ. Малчин Төмс аялал жуулчлалд шилжсэний дараа жилд 170,000 гаруй юань олжээ.

Тоо бүртгэлийг үндэслээхэд, 2024 оны 11-р сараас 2025 оны 01-р сар хүртэл Өвөр Монголын мөс цасны цэцэрлэгт хүрээлэнгийн тасалбарын орлого 29.7944 сая юаньд хүрч, өмнөх оны мөн үеэс 25.76%-иар өссөн байна. Мөс цасны наадам нь эдийн засгийн өсөлтөд нэмэр болсон байв. 2026 оны шинэ жилийн баярын үеэр Өвөр Монголд жуулчилсан дотоодын жуулчид давхардсан тоогоор 7.507.9 саяд хүрч, дотоодын аялал жуулчлалын нийт орлого 4.579 тэрбум юаньд хүрчээ.

2025-2026 оны өвлийн улиралд Өвөр Монгол нь өвөрмөц соёл, аялал жуулчлалын 159 арга хэмжээ, 48 тэмцээн, 45 сонгодог маршрут зохиож, нутаг болгон нэг өвөрмөц онцлогтой арга, сар бүр сонирхолтой арга хэмжээ зохиожээ.

Найруулагч: Б.САРУУЛ
Эх сурвалж : people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл