"Монгол Улсын соёлын өдрүүд"-ийн арга хэмжээний чухал агуулга болох “Монголын тэнгэрийн эгшиглэн” уран сайхны концерт Өвөр Монголын Улаан театрт болж өнгөрлөө.
Уг уран сайхны концертыг Дорноговь аймгийн Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит "Саран Хөхөө" театрын уран бүтээлчид тоглосон байна. Тоглолт нь “Дөрвөн улирал” хэмээх Монгол үндэстний уртын дуугаар эхэлж, биелгээ бүжиг, аягат бүжиг “Гарын арван хуруу”, “Бүжидмаа”, “Үлэмжийн чанар” зэрэг 17 сонгодог орон нутгийн онцлогийг хадгалсан ая дуу, бүжгээ үзэгч олны сонорт хүргэсэн байна. "Өвөр Монгол•Монгол Улсын соёлын өдрүүд"-ийг Монгол Улсын БСШУЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулсан байна.
ДКН-ын ӨМӨЗО-ны хорооны байнгын гишүү, Суртал ухуулах хэлтсийн дарга бөгөөд ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэгийн дарга Улаан, ӨМӨЗО-ны Ардын төлөөлөгчдийн их хурлын дэд эрхлэгч, Ү Туань-Ин, ӨМӨЗО-ны Соёлын танхимын дарга Дүн Гүөчин нар тоглолтыг үзэж сонирхсон байна.
