ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ГХЯ-ны сайд Ван И 2026 оны 1-р сарын 15-нд, Ираны Гадаад харилцааны сайд Аббас Аракчитай утсаар ярив.
Ираны нөхцөл байдлын сүүлийн үеийн байдлын талаар Аббас Аракчи танилцуулаад:
-Ираны сүүлийн үеийн үймээн самууныг гадны хүчин өдөөн хатгаснаас болсон бөгөөд одоо тогтвортой байдал нэгэнт сэргэснийг онцлон тэмдэглэв. Иран гаднын хөндлөнгийн оролцоотой тэмцэхэд бэлэн байгаа бөгөөд яриа хэлэлцээ хийх үүд хаалга нээлттэй хэвээр байна, Хятадын талыг бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд илүү их үүрэг гүйцэтгэхийг хүсэн хүлээж байна гэлээ.
Ван И хэлэхдээ:
Хятадын тал НҮБ-ын дүрмийн зорилго болон олон улсын хуулийг дагаж мөрдөхийг тууштай дэмжиж, олон улсын харилцаанд хүч хэрэглэх эсвэл хүч хэрэглэхээр заналхийлэхийг эсэргүүцэж, бусад улс оронд өөрийнхөө бодлогыг хүчээр тулгахыг эсэргүүцэж, дэлхий дахин "ширэнгэн ойн хууль” руу ухрахыг эсэргүүцэж байна. Ираны засгийн газар болон ард түмэн эв нэгдэж, хүндрэл бэрхшээлийг даван туулж, үндэсний тогтвортой байдлаа хадгалж, зүй ёсны эрх ашгаа хамгаална гэдэгт Хятадын тал итгэж байна. Энх тайвныг эрхэмлэн, тэвчээр хүлээцтэй байж, санал зөрөлдөөнөө яриа хэлцлээр зохицуулахыг талуудад хүсэж байгаа бөгөөд энэ тал дээр Хятадын тал бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэв.
