Хөххотоос Эрхүү чиглэлийн агаарын зам ашиглалтад оров
2015-07-15 17:08
Өвөр Монголын Хөххотын бизнесийн зөвлөл энэ сарын 15-ны өдөр мэдээлснээр, ОХУ-ын Ир агаарын тээврийн компаниас хэрэгжүүлж байгаа Хөххотоос Эрхүү чиглэлийн олон улсын захиалгат нислэг энэ өдөр ашиглалтад оров.
Энэхүү чиглэлийн онгоц нь Хөххотоос ОХУ-д шууд хүрэх онгоцгүй байсан түүхийг эцэслүүлж, хоёр орны эдийн засаг, худалдаа, соёл, аялал жуулчлалын салбар дахь хамтын ажиллагаанд ашигтай нөхцөл боломжийг хангаж байна.

Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
