solongonews
Баруун бүсийн эх газар тэнгисийн шинэ коридорын ачааны галт тэрэгний хэмжээ нэмэгджээ
2025-07-03 15:53
Баруун бүсийн эх газар тэнгисийн шинэ коридорын ачааны галт тэрэгний хэмжээ нэмэгджээ

Энэ оны эхний зургаан сард Хятадын баруун бүсийн эх газар тэнгисийн шинэ коридороор зорчиж буй галт тэрэгний хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 76.9 хувь нэмэгдсэн байна.

Одоогийн байдлаар баруун бүсийн эх газар тэнгисийн шинэ коридор нь 14 маршруттай үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд Токийн булангийн боомт, Жаньжян боомтоос эхлэн Чүнчин, Чэндү, Гүйян, Ланьжөү, Хуайхуа, Ши-Ань болон бусад газрын холбогдох төмөр замын өртөөг хамарсан байна. Энэхүү чиглэлийн галт тэргээр тээвэрлэж буй ачааны тоо 1236-д хүрч, электрон бүтээгдэхүүн, иж бүрэн тээврийн хэрэгсэл, эд анги, машин механизм, гэр ахуйн цахилгаан хэрэгсэл, хоол хүнс гэх мэт олон ангилалд багтаж байна.

 

Зохиогч: ЛИНЬ ФАНЬШЫ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл