
Шэньжөү-19 сансрын хөлөгийн нисэгч Цай Шюйжэ, Сүн Линдун, Ван Хаозэ нар 07-р сарын 09-ний үдээс хойш сансраас буцаж ирснийхээ дараа буюу 60 гаруй хоногийн дараа, Бээжингийн сансар судлалын хотхонд хэвлэл мэдээлэл болон олон нийттэй анх удаа албан ёсоор золгов.
Мэдээллийн дагуу Шэньжөү-19 хөлгийн багийнхан буцаж ирснийхээ дараа тусгаарлан сэргээх, эдгэрэх үе шатны олон төрлийн ажлыг гүйцэтгэж, сэргэлтийн ажиглалтын шатанд бүрэн орсон байна. Одоогийн байдлаар Хятадын Сансрын нисэгчдийн эрдэм шинжилгээ, сургалтын төвийн шинжлэх ухааны судалгааг дэмжих багийн хамгаалалт болон анхаарал халамж дор Шэньжөү-19 хөлгийн баг бүрэлдэхүүний бие, сэтгэл санааны байдал сайн байгаа бөгөөд эмнэлгийн олон төрлийн үзлэгийн үр дүн хэвийн байж, булчингийн хүч чадал, тэсвэр хатуужил болон зүрх судасны үйл ажиллагаа үндсэндээ нислэгийн өмнөх түвшинд хүртэл сэргэсэн байна. Гурван сансрын нисгэгч эдгээн сэргээх хугацаандаа олон төрлийн даалгавруудыг хийж, эрүүл мэндийн үзлэг хийсний дараа хэвийн бэлтгэл сургуулилтдаа эргэн орно. Шэньжөү-19 сансрын хөлгийн нисэгчийн багийнхан сансрын станцад байх үеийн туршлага болон мэдрэмжээ олон нийттэй хуваалцсан байна.



