Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойд зориулсан цэргийн парадыг удирдах албаны газрын орлогч дарга, Ардын чөлөөлөх армийн жанжин штабын ажиллагааны газрын дэд дарга Чү Рүй 8 дугаар сарын 25-нд мэдэгдэхдээ: Гадаадын цэргийн 17 жагсаал анги, армийн холбогдох бүх төлөөлөгчид Бээжинд цуглаж, парадад оролцоход бэлэн болоод байна гэжээ.
Чү Рүй танилцуулан хэлэхдээ: - Энэ удаагийн цэргийн парадад гадаадын 1000 гаруй хүн оролцох болно. Гадаадын цэрэг Бээжинд хүрсэн дэс дарааллаараа парадад бэлдсэн бөгөөд 8 дугаар сарын 20-ны өдөр болон 23-ны өдөр Дундад улсын цэрэг ангитай хамт парадад бэлдэх сургуулилтад оролцсон гэв.
Мөн Гадаадын цэрэг Бээжинд байх хугацаанд бидний талаас гадаадын зан заншил, соёл уламжлал болон шашин шүтлэгийг хүндэтгэж, цэргүүдийн суух буудал, хоол хүнс зэргийг сайн зохицуулна. Соёлын солилцооны үйл ажиллагааг мөн зохион байгуулж, нөхөрсөг харилцаагаа цаашид бататгана. Японыг эсэргүүцсэн дайны ялалтын 70 жилийн ойг хамт тэмдэглэх нь бидний итгэлцэл, нөхөрсөг харилцаа, ирээдүйн хамтын ажиллагаанд суурь тавьсан явдал болно гэдэгт итгэлтэй байна гэжээ.
