solongonews
Спортын Х наадмын хаалтын ёслолын найман нууц
2015-08-07 15:33
Ордос хотын Үдшийн сонины сурвалжлагч Хань Шяа Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын хаалтын ёслолын ерөнхий найруулагч Жан Дүншиньтай уулзаж ярилцлага авчээ.

Үндэстний эв нэгдлийн дархан наадам хэмээгдэх Дундад улсын цөөн тоот үндэстний спортын наадам нь 4 жилд нэг удаа болдог. Эх орныхоо аль газарт болно хүмүүсийн сэтгэл тэр л зүгт тэмүүлнэ. Үндэстний спортын наадамд бамбар дамжуулах ёслол, нээлтийн ёслол, үндэстний урлагийн үдэшлэг, хаалтын ёслол гэх 4 их арга хэмжээг зохион байгуулдаг.

Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын хаалтын ёслол 8 дугаар сарын 17-ны 16:30-д Ордос хотын спортын төв талбайд болно. Тэгвэл хаалтын ёслолд ямаршуу гайхамшигт хөтөлбөрүүд зохиогдох бол?

Нууц 1: Гол сэдэв

Спортын Х наадмын хаалтын ёслол нь “Дундад улсаа магтан дуулж, ирээдүйн зүг хамтдаа алхъя” гэх гол сэдэвтэй.

Нууц 2: Үйл ажиллагааны хэлбэр

Спортын Х наадмын хаалтын ёслолын үйл ажиллагаа нь задгай талбайд тоглодог концертын хэлбэрээр зохион байгуулагдана.

Нууц 3: Ямар хүмүүс оролцох вэ?

Спортын Х наадмын хаалтын ёслолд удирдагчдын баг, VIP, зочин, төлөөлөгчид, шүүгчдийн баг, хотын иргэд, урлагийнхан, сайн дурынхны баг, мөн хаалтын ёслолыг мэдээлэх сэтгүүлчид оролцоно.

Нууц 4: Нийт 90 минут

Спортын Х наадмын хаалтын ёслолын үйл ажиллагаа нь нийт 90 минут үргэлжилж, хаалтын ёслол болон урлагийн үзүүлбэр гэх хоёр агуулгатай. Урлагийн үзүүлбэрт Ордос хотын бүх хошууны урлагийн онцгой хөтөлбөрүүд тоглогдож, ойролцоогоор 60 минут үргэлжлэх болно.

Нууц 5: Хаалтын ёслолын явц

Хаалтын ёслол нь Дундад улсын цөөн тоот үндэстний спортын наадмын комиссоос тогтоосон журмын дагуу явагдана. Тодруулбал, удирдагчид талбайд орох, тамирчны төлөөлөгчдийн баг талбайд орох, төрийн сүлд дууг дуулах, спортын ёс суртахууны шагналыг нийтлэх ба гардуулах, ӨМӨЗО Төрийн үндэстний комисс болон Төрийн спортын ерөнхий товчоонд бэлэг өгөх, Төрийн яамны удирдагч үг хэлэх, наадмын тугийг буулгах, наадмын тугийг хүлээлгэн өгөх ёслол гэх журмаар явагдана.

Нууц 6: Үндэстний онцлог + орчин үеийн элемент

Урлагийн үзүүлбэр нь “Баясгалант гэр бүл” болон “Дундадаа магтъя” гэсэн хоёр хэсэгт зохиогдож, Дундад улсын олон муж хотуудын сайн дурын уран бүтээлчид, ӨМӨЗО-ны аймаг хотуудын үндэсний урлагийн чуулга болон Ордос хотын уран бүтээлчид тоглоно. Үндэстний онцлог болон орчин үеийн элементийг бүрэн нэгтгэж, цөөн тоот үндэстний спортын наадмын “эрх тэгш, эв нэгдэл, нөхөрлөл, харилцан туслалцах” утга санааг товойлгон гаргахыг зорино.

Нууц 7: Бамбар унтраах ёслол

Бамбар унтраах ёслол бол хаалтын ёслолын нэгэн чухал хөтөлбөр юм. Бамбар унтраах ёслол нь бамбар асаах ёслолын суурин дээр үндэстний эв нэгдэл хэзээ ч унтрахгүй гэх санааг бүтээлчээр илтгэх болно. Уг ёслол нь урьд байгаагүй шинэлэг арга хэмжээ болохоор хүмүүст ер бусын сэтгэгдэл үлдээнэ гэдэгт итгэлтэй байна.

Нууц 8: Арвич гамтай байхыг чухалчлав

Хаалтын ёслолын ерөнхий найруулагч Жан Дүншинь хэлэхдээ: - Энэ удаагийн үндэстний спортын наадам нь өнгөрсөн жилүүдийн спортын наадам болон спортын бусад чуулгантай харьцуулбал өөрийн өнгө төрхтэй бөгөөд гол сэдэвтэйгээ нягт уялдаж чадсан гэж бодож байна. Хаалтын ёслолыг бэлтгэхэд сэтгэл оюуны маш ихээр зарсан. Учир нь хаалтын ёслолыг өдөр хийх болохоор гэрэл цахилгааныг ашиглах боломжгүй, мөн хаалтын ёслолын арга хэмжээн дээр бид арвич гамтай байхыг илт сурталчилсан гэжээ.

Эх сурвалж : Ордос хотын Үдшийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл