solongonews
Хувьсгалын өлгий нутагт ногоон хөгжил авчирлаа
2025-08-26 16:05
Зуны улиралд Тайхан уулын нуруунд ургамал цэцэгс алаглаж ургаж, жимс, хүнсний ногооны үнэр анхилна

Зуны улиралд Тайхан уулын нуруунд ургамал цэцэгс алаглан ургаж, жимс, хүнсний ногооны үнэр анхилна.

Хэбэй мужийн Шинтай хотын Шиньдү дүүргээс баруун тийш намхан толгодын дундуур давхиж, уулсын гүн рүү явсаар Чянь Наньюй тосгонд хүрэхэд цаг хэртэй явна.

Чянь Наньюй бол хувьсгалын өлгий нутаг юм. Тус тосгонд Японы эсрэг дайны үеийн Хятадын ардын армийн улс төрийн их сургуулийн үзэсгэлэнгийн танхим болон тус их сургуулийн Хятад дахь цорын ганц хөшөө дурсгал байрладаг. Түүний эргэн тойронд Японы эсрэг дайны үеийн хувьсгалын түшиц газруудын хамгийн том бөгөөд хамгийн сайн хадгалагдсан цуглуулгууд тархсан байна. Хувьсгалын үзэл санааны нөлөөгөөр Чянь Наньюйгийн иргэд үеийн үеэрээ нүцгэн уул толгод дунд ногоон хөгжлийн зам мөрийг гаргаж, уйгагүй хөдөлмөрлөсөөр ирсэн билээ.

Чян Наньюй:

- "Ногоон" өнгөтэй. Тус тосгон нь 553 га талбайд уулархаг газартайн дээр 4.8 сая ширхэг янз бүрийн мод тарьсан. Ойн нөмрөг нь 90.7 хувьд хүрч, ургамлын нөмрөг нь 94 хувьд хүрсэн ногоон Чянь Наньюй нь "Тайхан уул нурууны хамгийн ногоон газар" гэгддэг. "Хятадын ногоон тосгон"-ы шагнал хүртэж, НҮБ-ын Байгаль орчныг хамгаалсан "Дэлхийн 500 шилдэг тосгоны шагнал"-д нэр дэвшсэн юм.

Хувьсгалын ген үеийн үед уламжлагддаг

Гоминданы армийн Шааньши-Ганьсу-Ниншягийн хилийн бүс рүү хийсэн дайралтыг эвдэхийн тулд 1939 онд  Японыг эсэргүүцэх боловсон хүчнүүдийг олноор элсүүлэн сургах, олон нийтийг дайчлах, зохион байгуулах, зэвсэглэх зорилгоор Хятадын ардын Японы эсрэг армийн улс төрийн их сургуулийн 5000 багш, оюутнуудыг дайчлан, Хатан голыг гатлан Тайхан уулыг давж, жил гаруй аялсны эцэст 1940 оны 11-р сард Чянь Наньюй тосгонд тус сургуулийн төв байрыг байгуулсан юм. Тэд 200 мянга гаруй цэрэг, улс төрийн шилдэг боловсон хүчнийг бэлтгэж, бүх Хятадын салбар кампусуудыг сайжруулах тухай заавар зөвлөгөө өгч, цэрэг, улс төр, соёлын сэдвээр 41 сурах бичгийг эмхэтгэн 18,036 ширхэг ном бичиг хэвлүүлсэн нь энэхүү сургууль байгуулагдсанаас хойших дээд амжилт байлаа.

Цаг хугацаа урсан өнгөрч байгаа ч яруу алдарт уламжлал, хувьсгалт үзэл санаа энд эртнээс тогтсон.

Чянь Наньюй тосгоны зүүн захад байрлах талбайд Японы эсрэг армийн улс төрийн их сургуулийн хөшөө байдаг. Энэ нь 1986 онд Чянь Наньюй тосгоны хамтын санхүүжилт, тосгоны иргэдийн идэвхи оролцоотойгоор баригдсан. Чянь Наньюйгийн иргэдийн хувьд энэ нь хүндэтгэлийн газар юм. Тус тосгонд байрлах Японы эсрэг армийн улс төрийн их сургуулийн үзэсгэлэнгийн танхимд хувьсгалт дурсамжаар дүүрэн дурсгалууд, хувьсгалт түүхийг харуулсан гэрэл зураг, түүхэн үйл явдлыг сэргээн харуулсан баримлууд дэлгэгдэж, Жяншүй сууринд Японы эсрэг армийн улс төрийн их сургууль анх байгуулагдах үеийн хүндрэл бэрхшээлийг дэлгэн харуулсан байдаг.

Энэ түүхийг улам олон хүнд ойлгуулж, хувьсгалт сэтгэлгээг түгээн дэлгэрүүлэхийн тулд Японы эсрэг армийн улс төрийн их сургуулийн үзэсгэлэнгийн танхим нь "Түүхийг дурсаж, Япон цэргийн Хятадыг түрэмгийлсэн 09-р сарын 18-ны үйл явдлыг хэзээ ч бүү март" сэдэвт арга  хэмжээ ба Японы эсрэг армийн улс төрийн их сургууль үүсгэн байгуулагдсаны ой зэрэг хэд хэдэн чухал дурсгалын арга хэмжээг зохион байгуулсан юм.

Тайхан уул нурууны хамгийн ногоон газар

Тосгоноор зугаалж явахад ногоон өнгөөр дүүрэн байлаа. Эргэн тойронд ногоон байгууламжаар хучигдсан энэ газар өмнө нь халзан нүцгэн дов толгод байсан гэхэд  итгэхгүй биз ээ.

Үржил шимгүй уулыг засах ажилд хамгийн анх оролцож явсан тосгоны иргэдийн нэг Жан Юнь:

- Тухайн үед энэ газар хад чулуугаар хучигдсан, хөрс муутай,  унд усгүй газар байсан. Бартаатай уулын замаар суулгац зөөх, услах, тэгшлэх зэрэг ажил хийх нь маш хүндрэлтэй байсан гэж хэллээ. Өнөөдрийн номин ногоон уулсыг харахдаа тэрээр 60 гаруй жилийн өмнөх нөхцөл байдлыг санагалздаг. Тэр үед хүндрэл бэрхшээл их байсан ч хүн бүр халуунд халж, хүйтэнд хөрсөөр өдөрт арав гаруй цаг ажилладаг байсан. 1977 онд Гуо Чэнжы тосгоны намын үүрийн нарийн бичгийн даргаар ажилласан билээ. Тэрээр хүн бүрийг туулайн бөөр мод тарих, аж ахуйн ой мод тарих ажилд удирдан чиглүүлж, 27 га гаруй дэнжийн талбайд тариалсан. Мөн 1980-аад онд Тайхан уулын Ли Баогуо профессор /Хятадын эдийн засгийн нэрт ойн мэргэжилтэн, уулын менежментийн мэргэжилтэн/ Чянь Наньюйд ирж зааварчилгаа өгснөөр уулын  моддын амьдрах хэмжээ 10 хувиас 90 хувь хүртэл нэмэгдсэн. Он жил улиран одсоор уулс маань ногоорч, ногоон өнгөөр гангарсан юм.

Өнгөрсөн үеийн нүцгэн уул толгод “Тайхан уул нурууны хамгийн ногоон газар” болжээ. Үүдэнд суугаад алсыг ширтэхэд хөхөмдөг уул ус харагдана. "Ногоон тариалагч" Жан Юнь өдгөө "Ногоон хамгаалагч" болсон. Жан Юнь:

- Чянь Наньюйн ард түмэн бид энэ уулын ой шугуйг үеийн үедээ хамгаалах ёстой. Ирээдүй хойч үедээ энэхүү үнэт ногоон баялгийг өвлүүлэн үлдээх ёстой гэж хэллээ.

"Экологийн судар"-ыг дахин унших нь

Уулс ногоорч, экологийн үр өгөөжөө өгсөн ч эдийн засгийн үр ашиг нь өрөвдмөөр бага хэвээр байна. Чянь Наньюй тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга Гуо Тянлинь:

- Оны эцэст өрх бүр тос, давс, соус, цуу авах хэмжээний орлого олж байна гэж хэллээ. Тус тосгонд тарьсан 80 мянга гаруй ширхэг туулайн бөөр мод сайн ургаж байгаа ч үр жимсээ өгөхгүй байгаагаас ургац маш бага байна. Яах вэ? Технологи, шинжлэх ухааны менежментээр ургацыг нэмэгдүүлэх хэрэгтэй байв. Тухайн үеийн Чянь Наньюй тосгоны намын үүрийн нарийн бичгийн дарга байсан Гуо Чэнжы Яньшаний туулайн бөөрийн ургац маш сайн байгааг сонсоод тосгоны боловсон хүчин, иргэдийг дагуулан удаа дараа тэнд очиж судалгаа хийжээ. Тэрээр мөн Хэбэйн жимс судлалын хүрээлэнгийн нэрт "Жимсний модны техникч" Ван Жиньжанг урьсан. Ван Жиньжан болон тосгоны жимсний мод тайрах багийнхан тэвчээртэй байж, бүх тайралт, менежментийн ажлыг дуусгасан.

Дараа жилийнх нь 08-р сард туулайн бөөр моднууд нь өтгөн навчтай, жижиг туулайн бөөрүүд нь мөчир дээр унжсан байв. Туулайн бөөрний үйлдвэрлэл тогтвортой нэмэгдэж, чанар нь тогтвортой сайжрав. Чянь Наньюй туулайн бөөрний экспортын хэмжээ 64 хувиас 97 хувь хүртэл өссөн байна... Технологийн үр шимийг хүртсэн Чянь Наньюй тосгон мөн шинжлэх ухаан, технологийн мэргэжилтний байшин барьж, Хэбэйгийн хөдөө аж ахуйн их сургууль зэрэг 20 гаруй судалгааны байгууллагатай идэвхтэй холбогдсон байна. Тэд 150 гаруй техникийн мэргэжилтнүүдийг урьж авчирч, ойн аж ахуй, жимс жимсгэний үйлдвэрлэл, уулын төлөвлөлт, судалгаа, үржлийн зэрэг мэргэжлийн сургалтуудыг тосгоны иргэдийн дэргэд авчирч, жимсний модны менежмент, тариалалт, эдийн засгийн суваг шуудуу хөгжүүлэх талаар зааварчилгаа авчээ.

Хөдөө аж ахуй, ойн аж ахуй хөгжихийн хэрээр аж үйлдвэрийн аж ахуйн нэгжүүд ч хөгжсөн. Ашигт малтмалын арвин нөөцөө ашиглан уг тосгон 1980-1990-ээд онд цахиурын үйлдвэр, хөвөн төмрийн үйлдвэр зэрэг 12 аж ахуйн нэгж байгуулж, жилдээ 100 сая юанийн бүтээгдэхүүн үйлдвэрлэжээ.

Ядуурсан уулын тосгон цэцэглэн хөгжсөн ч аж ахуйн нэгжүүд бохир ус, хар утаа үйлдвэрлэж байв... Чянь Наньюй тосгоны Намын үүрийн нарийн бичгийн дарга Гуо Тяньлинь хэллэхдээ ядуурлаас ангижраад дараа нь экологио засна гэж болохгүй гэжээ. Асар их хичээл зүтгэлээр олсон экологио хамгаалахын тулд тосгоны удирдлагууд тосгоныг бохирдуулж байсан аж ахуйн нэгжүүдийг гурван жилийн хугацаанд бүрэн хаасан. Тэд мөн тосгоны иргэдийг экологи хамгаалж, ногоон хөгжлийн санаачилгыг дэмждэг болгосон.

 Хувьсгалын өлгийн нутагт ногоон хөгжлийг авчрахын тулд Цяннанью суваг шуудуу барьж, Шинтай хотын анхны хөдөө аж ахуйн шинжлэх ухаан технологийн паркийг байгуулжээ. Цяннаньюйгийн ард түмэн ногоон байгууламжийг нэмэгдүүлэхийн төлөө зүтгэхээ хэзээ ч зогсоогоогүй. Уулсыг ногооруулж. дэд бүтцийг шинэчлэн сайжруулж, Хятадын дотоодоос болон гадаадаас авчирсан 30 гаруй төрлийн эдийн засгийн шинэ модыг нутагшуулж тарьсан байна. Шинтай Цяннаньюй шинжлэх ухаан технологийн парк дотор тосгоны удирдлагууд оршин суугчдыг удирдан киви, интоорын хэд хэдэн өндөр зэрэглэлийн цэцэрлэгт хүрээлэн, мөн чавганы цэцэрлэгт хүрээлэн, Лишу уулын вилла зэрэг жуулчны цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ. Цяньнаньюй соёлын баялаг өвөө ашиглан Хятадын ардын Японы эсрэг армийн улс төрийн их сургуулийн үзэсгэлэнгийн танхимыг барьж, тосгон доторх Японы эсрэг армийн улс төрийн их сургуулийн хуучин газар, удирдагчдын хуучин байр зэрэг соёлын дурсгалт зүйлсийг сэргээн засварлав. Цаашилбал, тосгонд Японы эсрэг армийн улс төрийн их сургуульд зориулсан Хүүхдийн сургалтын төв, анги танхимуудыг байгуулсан. 

Зохиогч: Бэлтгэсэн: ЧҮНЬ ЯНЬ
Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл