solongonews
Хятадын үйлдвэрлэсэн ”Цасны ирвэс” тээврийн хэрэгсэл Антарктидад хээрийн туршилтаа дуусгалаа
2026-02-11 09:51
Хятадын үйлдвэрлэсэн ”Цасны ирвэс” тээврийн хэрэгсэл Антарктидад хээрийн туршилтаа дуусгалаа

Цас мөсөөр хучигдсан Антарктидад Хятадын бие даан боловсруулсан "Цасны ирвэс" 6×6 дугуйтай тээврийн хэрэгсэл өнгө нэмэн амжилт бүтээж байна.

02-р сарын 10-нд Хятадын Антарктидын 42 дахь экспедицийн сурвалжлагчид "Цасны ирвэс" тээврийн хэрэгсэл саяхан Антарктидын дотоод хэсгийн эрс тэс орчин, хүнд нөхцөлд хээрийн туршилтаа амжилттай хийж, 10,000 гаруй км замыг туулж, найдвартай ажиллагааг хангаж чадсан байна.

2025 оны 12-р сарын 05-наас 2026 оны 02-р сарын эхэн хүртэл "Цасны ирвэс" тээврийн хэрэгсэл Жоншань өртөө болон Антарктидын газар нутагт цуврал туршилт хийсэн байна.

Хээрийн туршилтыг хариуцсан хүн бөгөөд экспедицийн Гроув уулсын багийн дэд ахлагч Сун Пэн:

- "Цасны ирвэс" тээврийн хэрэгслийн ердийн хурд цагт 15 орчим километр байгаа гэж тайлбарлав. Туршилтаар "Цасны ирвэс" 6×6 дугуйтай тээврийн хэрэгсэл зөөлөн цасан дээр 28 км/цаг, хатуу цасан дээр 42 км/цаг хурдлах чадвартай бөгөөд мөстэй газарт 65 км/цаг тогтвортой хурдтай байж чаддаг болохыг харуулсан; тээврийн хэрэгсэл бүрэн түлшээр цэнэглэгдсэн үед хамгийн ихдээ 700 км зам туулдаг гэж тайлбарлалаа.

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл