8 дугаар 21-ний өдөр Хөххотын хөл бөмбөгийн спортын шинэчлэлт болон хөгжлийн ажлыг ахиулах удирдах багаас санаачлан, Хөххотын биеийн тамир, спортын хөл бөмбөгийн албан газар, Хөххотын иргэдийн биеийн тамирын талбай хамтран зохион байгуулсан “Ажнай” цом Хөххотын өсвөр насны эмэгтэй хөл бөмбөгийн тэмцээн Хөххотын Иргэдийн биеийн тамирын талбайд эхлэв.

Энэ удаагийн тэмцээн 8 дугаар сарын 21-28-ны өдрийг хүртэл үргэлжилж, Шанши мужийн баг, Бээжин хотын залуучуудын баг, Тяньжинь хотын Хүйсэнь баг Хөххотын Монгол үндэстний сургуулийн Мандухай багууд оролцох бол нийт 130 гаруй тамирчин хүчээ сорих юм байна. Мөн уралдаан 11 тамирчнаар хос ээлжлэх дүрэм журмын дагуу болно.
