solongonews
Уудам хүү богино хэмжээний кинонд тоглов
2015-05-19 10:11
Богино хэмжээний шинэ кино

“Авьяаслаг хятадууд” шоуны оролцогч, Өвөр Монголын бяцхан дуучин Уудам саяхан "Хаварт тэмүүлсэн сургуулийн автобус" нэртэй богино хэмжээний кинонд дүр бүтээв. Уг кинонд Уудмын бүтээсэн дүрийн аав нь машины ослоос нас барсан байжээ. Түүнээс хойш ээж хүү хоёр машинд суухаасаа айдаг болж, хүүгээ сургуульд нь морь унаж явуулдаг байв. Олон хоногийн дараа ээж нь сургуулийн автобусын аюулгүй байдлыг ойлгож, хүүгээ сургуулийн автобусад суухыг зөвшөөрнө. Киноны үйл явдал арваад минут үргэлжилдэг байна.

Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл