solongonews
Дундад улсын дижитал хэвлэлийн орлого 300 тэрбум юанийг давав
2015-07-15 17:20
Дундад улсын дижитал хэвлэлийн VI яармаг 7 дугаар сарын 14-нд Бээжинд нээгдэв.

Дундад улсын хэвлэл мэдээлэл, радио телевизийн ерөнхий газрын орлогч дарга Сүнь Шиушань хэлэхдээ: - 2014 онд Дундад улсын дижитал хэвлэлийн ажил шинэ амжилтад хүрч, ерөнхий орлого нь 338 тэрбум 770 сая юаньд хүрсэн нь өнгөрсөн жилийн мөн үеэс 33.36 хувиар нэмэгдэв. Дижитал хэвлэлийн орлого хэвлэл мэдээллийн нийт орлогын 17.1 хувийг эзлэв гэжээ. 



2014 оны сүүлчийн байдлаар Дундад улсын интернет ашиглагч 649 саяд хүрч, гар утсаар интернет ашиглагч 557 саяд хүрснээр дижитал хэрэглээний хөгжилд өргөн орон зай гаргав. Дундад улсын хэвлэлийн мэдээллийн судалгааны хүрээлэнгийн шинжилгээний дүнгээс үзвэл, 2014 онд интернетээр ном унших хүний тоо уламжлалт ном уншигчийн тооноос давж, гар утсаар ном унших хэмжээ анх удаа 50 хувиас давсан байна. Хэрэглэгчдийн дижитал хэвлэлийн хэрэгсэл ашиглах цаг ч уламжлалт хэвлэлийн хэрэгслээс давав. 

Эх сурвалж : mongol.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл