Хартай хүмүүст зориулан “GPS”-тэй бөгж бүтээжээ
2015-06-11 14:11
“Gemporia” брэндийг үндэслэгч Британийн үнэт эдлэлийн дархан Стив Беннетт дурлалт хосуудад зориулсан байрршил тогтоох систем /GPS/-тэй сүйн бөгж бүтээжээ.
Энэ тухай The Daily Mail мэдээллээ. Тэрээр энэ бөгжөө “Үнэнч байдлын бөгж” гэж нэрлэсэн байна.
Бөгжинд суулгасан чип үнэт эдлэлийг хулгайд алдагдахаас хамгаалаад зогсохгүй, бөгжийг зүүж яваа эхнэрээ давхар хянах боломжтой юм гэнэ.
Стив үнэт эдлэлээ сонгодог цагаан өнгийн алмаазан шигтгээтэй “Гинж”, нил ягаан өнгийн алмаазтай “Маркиз”нэртэйгээр хийжээ. Харин хэр их өртгөөр бүтсэнийг дурдсангүй.
Цаашид хүүхдүүдэд зориулсан чиптэй гоёлын зүүлтүүд хийх төлөвлөгөөтэй байгаа аж. Ингэснээр эцэг эхчүүд хүүхдүүдээ хаана байгааг төвөггүй хянаад явах боломжтой болох юм.


Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх
