solongonews
Ли Чян 2025 оны Давосын зуны форумын нээлтийн ёслолд оролцож үг хэллээ
2025-06-25 16:16
Ли Чян 2025 оны Давосын зуны форумын нээлтийн ёслолд оролцож үг хэллээ

Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Чян 06-р сарын 25-ны үдээс өмнө Тяньжинь хотод явагдаж байгаа 2025 оны Давосын зуны форумын нээлтийн ёслолд оролцож, үг хэллээ. Эквадорын Ерөнхийлөгч Даниел Нобоа, Сингапурын Ерөнхий сайд Лоуренс Вонг, Киргизийн Ерөнхий сайд Касемалиев, Сенегалын Ерөнхий сайд Осман Сонко, Вьетнамын Ерөнхий сайд Фам Мин Чинх, мөн дэлхийн 90 гаруй улс орон болон бүс нутгийн нийгмийн олон салбарын 1700 гаруй төлөөлөгч оролцов.

Ли Чян:

- Өнөөгийн олон улсын эдийн засаг худалдааны хэв маяг гүн өөрчлөлтөд орж байна. Бид хүртээмжтэй багтаамжтай эдийн засгийн даяаршлыг гуйвшгүй хүлээн авч, чөлөөт худалдаа болон олон талт үзлийг хамгаалж, дэлхийн эдийн засгийн тогтвортой хөгжлийг ахиулах ёстой.

Нэгдүгээрт. Зөрчил, санал зөрөлдөөнийг эрх тэгшээр зөвшилцөх замаар шийдвэрлэнэ. Хятад улс дэлхийн бүх оронтой үргэлжлэн хамтдаа чармайж, олон улсын эдийн засаг худалдааны хамтын ажиллагааны итгэлцлийн үндэс суурийг бэхжүүлэхэд бэлэн байна.

Хоёрдугаарт. Харилцан ашигтай хамтын ажиллагааны явцад хамтын ашиг сонирхлыг хамгаална. Хятад улс АПЕК, ШХАБ, БРИКС, G20 зэрэг олон талт хамтын ажиллагаанд үргэлжлэн идэвхтэй оролцож, "Бүс ба Зам"-ыг хамтдаа өндөр чанартай бүтээн байгуулахыг дэмжих болно.

Гуравдугаарт. Шат дамжлагыг өргөжүүлэх замаар харилцан ололт амжилтад хүрнэ. Хятад улс олон оронтой аж үйлдвэрийн хамтын ажиллагаагаа цаашид эрчимжүүлж, хөгжлийн үр шимийг хуваалцахад бэлэн байна гэдгээ илэрхийллээ.

Ли Чян:

-  Хятад улс дэлхийн зах зээлд үргэлжлэн идэвхтэй нэгдэж, Хятадын эдийн засаг дэлхийн эдийн засгийн хэрэгцээг хангах талаар хувь нэмрээ оруулна гэж хэллээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл