Хөххот 2015-2017 онд 131 тэрбум 500 сая юаний хөрөнгө оруулж, хот доторх тосгон, хотын нурах аюултай гэр байшин, хуучин хорооллыг засаж, иж бүрэн дэд бүтэцтэй болгох тухай Хөххотын засгийн газрын төслийн албанаас өнөөдөр мэдээллээ.
Уг төсөл гурван жилд багтан 128 тэрбум 900 сая юаний хөрөнгө оруулж, хот доторх 68 тосгон, төрийн өмчийн эдэлбэр газар дээр баригдсан 83 шавар байшин, хот хөдөөгийн зааг дээр оршдог нурах аюултай гэр байшинг өөрчлөн засахад зарцуулах болно. Үүнээс гадна хоёр жилийн хугацаанд 2 тэрбум 600 сая юань зарцуулж, хотын төвийн 584 хуучин хорооллыг өөрчлөн засах юм. Өөрчлөгдөх нийт талбай нь 8 сая 410 мянган хавтгай дөрвөлжин метрт хүрэх болно.

