solongonews
Эхний таван сард Хятадын нийгмийн логистикийн нийт хэмжээ өсөв
2025-06-30 11:43
Эхний таван сард Хятадын нийгмийн логистикийн нийт хэмжээ өнгөрсөн оны мөн үеийнхээс 5.3 хувиар өссөн байна

Хятадын Ложистик, Худалдан авалтын Холбоо болон Хятадын Логистикийн Мэдээллийн Төвөөс 06-р сарын 29-ний өдөр нийтэлсэн тоо баримтаас үзвэл: Тавдугаар сард ложистикийн үйл ажиллагаа ерөнхийдөө тогтвортой байна. Хэдийгээр өсөлтийн хурд буурсан ч хэлбэлзэл нь сар дараалан багасав. Энэ нь ложистикийн эрэлтийн сэргэлт тогтворжиж, аж үйлдвэрийн сүлжээ, нийлүүлэлтийн сүлжээг жигд ажиллуулж, эдийн засгийг тогтвортой ажиллуулах бат бөх суурийг тавьж байгааг харуулж байна.

Тодруулбал: энэ оны эхний таван сард улсын нийгмийн ложистикийн нийт хэмжээ 13 триллион 870 тэрбум юаньд хүрч, өмнөх дөрвөн сарынхаас харьцуулсан үнээр 5,3 хувиар нэмэгдэж, өсөлтийн хурд өмнөх дөрвөн сарынхаас 0,3 пунктээр буурсан байна. 5-р сард сарын өсөлт 5.0 хувитай байсан нь 4-р сараас 0.5 пунктээр буурсан байна. Орлогын хувьд эхний таван сард ложистикийн салбарын нийт орлого 5.6 их наяд юань болж, өнгөрсөн оны мөн үеийнхээс 4.2 хувиар өсөв. Хэдийгээр өсөлтийн хурд өмнөх дөрвөн сарынхаас 0.5 пунктээр буурсан ч ложистикийн зах зээлийн цар хүрээ үргэлжлэн тэлж, ихэнх салбарууд сайн хөгжиж, ложистикийн нийлүүлэлт эрчимтэй хэвээр байна.

Бүтцийн үүднээс авч үзвэл, аж үйлдвэрийн шинэчлэл болон бодлогын хүчин чармайлтын дагуу 5-р сард ихэнх салбарын логистикийн эрэлт тогтвортой өсөлтийг хадгалсаар байна. Аж үйлдвэрийн шинэчлэлийн хувьд тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн логистикийн эрэлтийн хувь нэмэр 50 хувиас давсан нь аж үйлдвэрийн бүтээгдэхүүний ложистикийн бүтцийг тасралтгүй оновчтой болгоход үр дүнтэй нөлөөлөв. Үүний дотор автомашины үйлдвэрлэл, компьютер мэдээлэл холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл 5-р сард 10 хувиас давсан байна. Бодлогын дэмжлэгийн хувьд, тоног төхөөрөмжийг шинэчлэх бодлого нь мотор, хөлөг онгоц зэрэг тоног төхөөрөмж үйлдвэрлэлийн салбарт ложистикийн хэмжээ хурдацтай өсөхөд нөлөөлөв.

 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл