Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадам эхлэхэд хоёр хоног үлдээд байгаа билээ. Энэ цаг мөчид төлөөлөгчдийн багийнхан Ордос хотын тамирчны тосгонд ирээд байна. Тэдний ихэнх нь Ордос хотод, тэрчлэн Өвөр Монголд анх удаагаа ирж байгаа юм.

“Тал нутгийн цээжинд ийм их хөгжсөн, сэтгэл хорогдмоор үзэсгэлэнтэй хот байна гэж үнэхээр санаагүй” гэж Шиньжяны багийн дасгалжуулагч Лүй Шиньгүй ярилаа.
Алс холын Haami орноос хүрэлцэн ирсэн Шиньжяны багийнхан тамирчны тосгонд ирээд удаагүй аяны ядаргаа нь тайлагдаж, цог золбоо нь сэргэжээ. Лүй Шиньгүй хэлэхдээ: - Энэ байдал нь Ордос хотын үзэсгэлэнт байгаль, цэвэр агаартай холбоотой байх. 8 дугаар сард Haami орны халуун туйлдаа хүрч, +40 градус хүрдэг. Тамирчин бэлтгэл хийхэд бүх бие нь хөлрөн үнэхээр тэвчээр алдуулдаг. Энэ газрын цэвэр чийглэг агаар нь Ордос хотын бидэнд өгсөн хамгийн том бэлэг юм гэлээ.
