solongonews
Өвөр Монголд салхины цахилгаан станцын төсөл хэрэгжиж байна
2015-06-04 12:33
Өвөр Монголын баруун, зүүн нутгийн цахилгаан сүлжээнд холбогдсон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах хүчин чадал 20 сая 940 мянга гаруй киловатт хүрчээ.

ӨМӨЗО-ны цахилгаан эрчим хүчний салбарын мэдээлснээр, Өвөр Монголын баруун, зүүн нутгийн цахилгаан сүлжээнд холбогдсон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах хүчин чадал 20 сая 940 мянга гаруй киловатт хүрчээ.

Салхины эрчим хүчээр цахилгаан гаргах шинэ төслүүд ашиглалтад орохын хэрээр, баруун зүүн хоёр нутгийн сүлжээнд холбогдсон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах нийт хэмжээ энэ онд 22 сая 980 мянга гаруй киловаттад хүрч, Хөх мөрний гурван хавцлын цахилгаан станцын 22 сая 500 мянга гаруй киловатт цахилгаан гаргах хүчин чадлаас ч давах төлөвтэй байна. Энэ нь ӨМӨЗО-д салхины цахилгаан эрчим хүчний байгуулалтын том төлөвлөгөө үндсэндээ бүрдсэнийг харуулж байна.

Улаанцав, Шилийн гол зэрэг 8 аймаг хотыг хамарсан Өвөр Монголын баруун нутгийн цахилгаан сүлжээнд холбогдсон салхины эрчим хүчээр цахилгаан гаргах хүчин чадал 12 сая 740 мянга гаруй киловаттад хүрч, энэ нь Өвөр Монголын баруун нутгийн салхины эрчим хүчээр цахилгаан гаргах хэмжээний 24.8 хувийг эзэлж, өдөрт Бээжин хотыг багтаасан умарт нутаг руу байнга эрчим хүч хангасаар байна.

 "11 дүгээр таван жилийн төлөвлөгөө"-г хэрэгжүүлснээс хойш, ӨМӨЗО эрчим хүч хэмнэн, бохирдлыг бууруулах, цэвэр эрчим хүчийг нээн хөгжүүлэх бодлогын боломжийг сайтар ашиглан, Өвөр Монголын зүүн, баруун гэх улсын зэрэглэлийн 10 сая киловатт бүхий салхины эрчим хүчээр цахилгаан гаргах баазыг байгуулж, салхины эрчим хүчний аж үйлдвэрийн хөгжлийг хурдтай хөгжүүлсээр байна.

Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл