Уг арга хэмжээг Монгол Улсын БСШУЯ, ӨМӨЗО-ны Ардын засгийн газрын Хэвлэл мэдээллийн алба, ӨМӨЗО-ны Гадаадтай соёлоор харилцах нийгэмлэг хамтран зохион байгуулж, соёлын өдрүүдийн хүрээнд Соён гэгээрүүлэгч Д.Данзанравжаагийн нэрэмжит "Саран Хөхөө" театрын уран бүтээлчдийн тоглосон “Монголын тэнгэрийн эгшиглэн” уран сайхны концерт, Дорноговь аймгийн Музей сургалт судалгааны төвийнхөн Өвөр Монголын шинэ музейд гаргасан “Монгол Улсын гэрэл зураг, гар урлалын үзэсгэлэн”, Дорноговь аймаг, Өвөр Монголын уран бүтээлчид “Монгол, Дундадын урлаг соёлын уран бүтээлчдийн уулзалт ярилцлага” зэрэг арга хэмжээг зохиосон байгуулсан байна.
Соёлын өдрүүдийн арга хэмжээгээр дамжуулан Монгол Улсын Дорноговь аймгийн уран бүтээлчид Хөххот, Ордосын ард түмэнд Монгол соёл урлаг, нүүдэл амьдралын зан заншил, нийгэм эдийн засгийн хөгжил дэвшлийг тал талаас нь танилцуулсан юм.
Уг арга хэмжээгээр дамжуулан хоёр орны соёлын солилцоо улам бүр гүнзгийрч, нөхөрсөг харилцаа улам бэхжин гэдэгт итгэлтэй байна хэмээн талуудын төлөөлөгчид үзэж байна.
