solongonews
Цус харвалтаас урьдчилан сэргийлээрэй
2025-10-08 12:19
Цус харвалтаас урьдчилан сэргийлээрэй

Сүүлийн үед тархины цус харвалт өртөх хүмүүсийн нас залуужиж, олон сайхан залуучууд ажиллах чадмажаа алдаж, цаашлаад нас баралт нэмэгдсээр байна. Өвчний шинж тэмдэг нь хормын дотор болоод өнгөрдөг тул ийнхүү "цус харвалт" хэмээн нэрлэжээ. Хэдий тийм ч хэрэв танд доорх шинж тэмдгүүд илэрч эхэлбэл, цаг алдалгүй түргэн тусламж авах хэрэгтэй юм.

Цус харвалт нь ихэвчлэн, насжилт болон  удамшилтай холбоотой байдаг. Гэвч зарим тохиолдолд, чихрийн шижин, зүрхний шигдээс, бөөрний үйл ажиллагаа доголдсонтой холбогдох нь бий.

 Цус харвалтын эхэн үед эдгээр шинж тэмдгүүд илэрвэл та даруй түргэн тусламж дуудах хэрэгтэй.

"Хачин" мэдрэмж төрөх

Айх эсвэл сандралд орох

Гэнэт маш их зүйл бодогдох

Гэдэс ходоод амаар гарах мэт мэдрэмж төрөх

Биеийн аль нэг хэсэгт ирвэгнэх эсвэл мэдээгүй болох

Нэг талын нүүр ам, гар хөл мэдээгүй болох  

Тухайн талын гар хөл, булчингууд саажиж, мэдээгүй болох

Ярих чадвар буурч, бэрхшээл үүсэх

Нүд бүрэлзэн, юм хоёр болж харагдах

Толгой эргэн, дайвалзах

Толгой хүчтэй өвдөх

Тэнцвэрээ алдах

Харвалт үүсэх үндсэн шалтгаанд, зүрхний хэм алдагдах, даралт ихсэх болон чихрийн шижин, цусан дахь холестрины түвшин нэмэгдэх зэрэг хүчин зүйлсүүд нөлөөлдөг.

2. Цус харвалтаас хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

Цус харвалт дараах хүмүүст тохиолдох магадлал харьцангуй өндөр байдаг аж. Үүнд:

Чихрийн шижин өвчинтэй

Тамхи татдаг

Холестеролын хэмжээ их

Цусны даралттай

Илүүдэл жинтэй

Гүрээний судасны мэс ажилбарт орж байсан

3.Цус харвалт сэргийлэхийн тулд дараах зөвлөгөөг амьдралдаа дагаж мөрдөөрэй. Үүнд:

Идэвхтэй дасгал хөдөлгөөн хийх

Эрүүл, зөв хооллох

Архи уухаа болих

Тамхи татахаа болих

Загасны тос, сармис, витамин Е, ногоон цай зэрэг амин дэмээр баялаг хоол хүнсийг хэрэглэх

 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл