Хятадын Худалдааны яам, Хятадын Төв радио телевиз, Гуандүн мужийн захиргаа хамтран, Тавдугаар сарын 24-ний өдөр “2025 оны Их булангийн бүсийн хэрэглээний цаг” ба ХТРТ-ийн “Гадаад худалдааны шилдэг бүтээгдэхүүн Их булангийн бүсэд” хэмээх хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагаа Гуанжөү хотноо эхлэв.
ХКН-ын Гуандүн мужийн хорооны нарийн бичгийн дарга Хуан Күньмин арга хэмжээнд оролцсон бөгөөд ХКН-ын Суртал ухуулгын хэлтсийн дэд сайд, ХТРТ-ийн захирал Шэнь Хайшюн болон Гуандүн муж, Худалдааны яам зэрэг байгууллагын удирдлагуудын арга хэмжээний нээлтэд оролцов.
Арга хэмжээнд Шэнь Хайшюн үг хэлж, ХТРТ нь гадаадын жуулчдын Хятад улс дахь хэрэглээ зэрэг агуулгад анхаарлаа хандуулан, гадаад дотоодын зах зээлийн хэрэглээг нэмэгдүүлэхэд анхаарлаа хандуулж, Их булангийн бүсийн эдийн засгийн хөгжлийг шинэ амьжиргааны хүчээр сэлбэхийн төлөө хичээн ажиллана гэжээ.
