Хөххот орны хөл бөмбөгийн хамтарсан уралдаан эхлэв
2015-07-07 17:52
Хөххотын 9 хошуу суурингийн 16 баг тамирчид тэмцээнд өрсөлдөнө.
Хөххотын хөл бөмбөгийн шинэчлэл хөгжлийг ахиулах ажлын удирдах багаас санаачлан, Хөххотын биеийн тамирын товчоо, Хөххотын хөл бөмбөгийн нийгэмлэг хамтран зохион байгуулсан Хөххотын орон нутгийн хөл бөмбөгийн хамтарсан тэмцээн буюу лигийн тэмцээн 7 дугаар сарын 4-ний өдөр Хөххотод эхлэв.

Энэхүү удаагийн лигийн тэмцээн нь 2 сар гаруй үргэлжилж, 15 ээлжийн 64 удаагийн уралдаан тэмцээн явагдах болно. Хөххотын 9 хошуу суурингийн 16 баг тамирчид тэмцээнд хүчээ сорих юм байна.
Найруулагч: Буянхишиг
Эх сурвалж : "Солонго" мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх
