Хөххотод бөмбөрийн тэмцээн болов
2015-08-24 16:34
2015 оны Дундад улсын бөмбөрчдийн тэмцээн болон Өвөр Монголын бөмбөрчдийн наадам өчигдөр Хөххотод болж өнгөрөв.
8 дугаар сарын 23-ны өдөр буюу өчигдөр Дундад улсын хөгжимчдийн нийгэмлэг, Дундад улсын залуучуудын хөгжлийн комисс, Дундадын үндэстний соёл урлагийн олон улсын холбоо (Хонконг) болон Дундад улсын соёл урлагийн сурган хүмүүжүүлэгчдийн холбооноос хамтран зохион байгуулсан 2015 оны тал нутгийн бөмбөрчдийн тэмцээн болон Өвөр Монголын бөмбөрчдийн наадам Хөххотод болж өнгөрөв. Дундад улсын өнцөг будан бүрээс хүрэлцэн ирсэн 40 гаруй бөмбөрчин тэмцээнд оролцсон бөгөөд хамгийн залуу нь 4 настай хүү байв.

Бяцхан бөмбөрчин
Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : northnews.cn
Дэлгэрэнгүй үзэх
