solongonews
Хотын хоньчин
2015-08-26 16:00
Интернет хөгжсөн энэ үед бид цахим хөгжлийг ашиглан юу ч хийж болохоор болжээ. Тэгвэл интернетээр хонь тэжээж болох уу?

- Та интернетээр хурга худалдан авбал “Бяцхан сүүлт хонь” таны өмнөөс тэжээж өгнө” гэж Өвөр Монголын “Бяцхан сүүлт хонь” мал маллах техникийн ХХК-ийн орлогч дарга Лю Шюжюнь экологийн хүнсний бүтээгдэхүүний үзэсгэлэнгийн үеэр Бугат хотын үзэсгэлэнгийн хэсэгт “B2C” интернет мал аж ахуйн гэр бүлийн талбайг танилцуулж байв. Тэрээр мөн: - Та гэртээ е-мэйл хаягаараа бидэнтэй харьцаж тэжээлгэж байгаа хониныхоо хүндийн жин, төлөв байдал, зах зээлд борлуулж болох цаг хугацаа зэргийг мэдэх боломжтой. Дараа нь таны хонийг хүргэж өгөхийг л хүлээх үлдэнэ гэдгийг нэмж хэллээ.

 “Бяцхан сүүлт хонь” мал маллах техникийн ХХК

Энэ нь уламжлалт мал аж ахуйн загварыг өөрчилсөн төдийгүй мэргэжлийн интернет тавцанг ашиглан бүхий л хонины махны аж үйлдвэрлэлийн гинжин холбоог хэрэглэгчдийн өмнө дэлгэж, хэрэглэгчдийг тайван, тухтай “Хотын хоньчин” болгосон байна. Лю Шюжюнь мөн нэмж танилцуулахдаа: - 2013 оноос өнөөг хүртэл нийт 70 мянган хонь худалдаалагдаад байна гэлээ.

 - Дархан муумянган холбоот хошууны хонины тоо толгой маш олон. Ийнхүү интернет ашигласнаар малын ашиг шимийн бохирдолгүй бүтээгдэхүүнээ Дундад улсын бүх нутагт борлуулж чадсан юм гэж Лю Жюүньлян ярьсан юм. Тэрээр мөн Дундад улсын бусад газар оронд 16 дэлгүүр ажиллуулан “020”-г туршиж байгаа юм байна.

Бугат хотын Хөдөө аж ахуйн товчооны орлогч дарга Шюй Байтин: - Энэхүү үзэсгэлэнд Бугат хотын 69 аж ахуйн нэгж оролцож, хөдөө аж ахуйн шилдэг бүтээгдэхүүнүүдээ дэлгэсэн ба интернет салбарын бизнесийн шинэ боломжийг бүрдүүлж байгааг таниулсан ажил боллоо гэсэн байна.

Найруулагч: С. Урьхан
Эх сурвалж : “Солонго” мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл