solongonews
Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 25 дахь яармаг болно
2025-08-27 10:16
Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 25 дахь яармаг болно

Хятадын Төрийн зөвлөлийн мэдээллийн алба 8-р сарын 26-ны үдээс хойш хэвлэлийн бага хурал хийж, Хятадын олон улсын хөрөнгө оруулалт худалдааны 25 дахь яармагийн талаар танилцууллаа. 25 дахь яармаг 9-р сарын 8-11-ний өдрүүдэд Фүжянь мужийн Шямэнь хотод "Хятад улстай түншилж, ирээдүйд хөрөнгө оруулалт хийе” гол сэдвийн дор болно. Энэ яармаг нь "Бүс ба зам”-ын улс орнууд, бүс нутгуудыг үргэлжлэн гүнзгий холбож, олон талт болон хоёр талт эдийн засаг, худалдааны ажил хэрэгч хамтын ажиллагааг өргөжүүлэхийг бүх талаар дэмжинэ гэж Худалдааны яамны холбогдох албаны хүн танилцуулав. 

Эх сурвалжаас үзэхэд, өнөөгийн байдлаар ”Бүс ба Зам”-ыг хамтаар бүтээн байгуулах нийт 77 улс орон, бүс нутаг тус яармагт оролцохоо мэдэгджээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СИНЬХУАНЕТ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл