Мөнх үлдэх үгүйгээс хойш , , ,
2015-05-19 11:24
Мөнх үлдэх үгүйгээс хойш , , ,
Ё.Билэгбаатар
Ё.Билэгбаатар

Би өөр хүнтэй адилхан бичиж чаддаггүй
Өөр хүн надтай адилхан бичиж нэн ч чаддаггүй
Би өнгөрсөнд байгаа ч үгүй
Би ирээдүйд нэн ч байхгүй
Миний өмнө мөр ерөөс байгаагүй
Миний хойно ямар ч мөр үлдэхгүй
Өрөөлийн мөр надад нэг ч үзэгдээгүй
Өөрийн мөрөө ч өөр хүнд үзүүлээгүй
Мөнх үлдэх үгүйгээс хойш
Мөр надад ямар ч гэрэггүй
Зохиогч: Ё.Билэгбаатар
Эх сурвалж : www.holvoo.net
Дэлгэрэнгүй үзэх
