solongonews
Экологийн байдалд ихээхэн өөрчлөлт гарч байна
2015-06-04 09:20
Дундад улс анх удаа ногооруулах ажлыг орчин үеийн бүтээн байгуулалтын стратегид оруулж, түүнийг орчин үеийн байгуулалтын гол чиг хандлага болгож, үүний улмаас улс ардын эдийн засгийн ногооруулах ахицыг ихээр дээшлүүлэх болно.

6 дугаар сарын 3-нд Дундадын Үндэсний хөгжил өөрчлөлтийн хороо, Газар эдэлбэр, эх баялгийн яам, Үндэсний ойн аж ахуйн хэрэг эрхэлсэн товчоо зэрэг байгууллага хамтран экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын сүүлийн үеийн ахиц байдлыг танилцуулав. Эх сурвалжид тэмдэглэснээр, өдгөө Дундадын экологийн бүтээн байгуулалтад нэлээд өөрчлөлт ахиц гарсан хэдий ч төдий л сэтгэл хангалуун бус байна. Төлөвлөн боловсруулж буй "13 дугаар таван жилийн төлөвлөгөө"-нд экологийн соёл иргэншлийн чухал агуулгыг оруулах болно гэжээ. Одоо манай радиогийн сурвалжлагчийн ирүүлсэн дэлгэрэнгүй мэдээлэлтэй танилцана уу.

Өөрчлөлт шинэчлэлт, нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 гаруй жилд Дундадын эдийн засаг жил бүр 10 орчим хувиар өсөн нэмэгдэж, 2010 он гэхэд дэлхийн хоёр дахь том эдийн засгийн цогц болсон юм. Гэтэл эдийн засаг түргэн хөгжихийн зэрэгцээ өсөлтийн арга хэлбэр бүдүүлэг, эх баялаг, хүрээлэн буй орчны төлөөс ихтэй зэрэг асуудал гарсаар иржээ. Энэ нь гол төлөв эх баялгийн арвилан хэмнэлт давчуу, хүрээлэн буй орчны бохирдуулалт хүнд, экологийн систем муудсан, үйлдвэрлэлийн арга хэлбэрийн талаар их хөрөнгө оруулалт хийгдэх, хорогдуулалт ихтэй, бохир бодисын ялгарал ихтэй, эргэлт уялдаагүй зэрэг асуудал гарч байна. Иймэрхүү нөхцөлд хандуулан Дундадын засгийн газар хатуу чанга хуулийн тогтоол хэрэгжүүлэн, экологийн орчныг хамгаалж, нээн ашиглах үйл ажиллагааг хязгаарлах, эко, эргэлттэй, нүүрс төрөгч багатай хөгжлийг түргэтгэн бүтээн байгуулах экологийн соёлын хуулийн тогтолцоо хэрэгжүүлэх санаачилга гаргажээ.

2015 оны 5 дугаар сард Дундад Улсын КН-ын Төв хороо, Төрийн зөвлөлөөс "Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг түргэтгэн ахиулах тухай санал" гаргав. Үндэсний ойн аж ахуйн хэрэг эрхлэх товчооны Эдийн засгийн хөгжлийн судалгааны төвийн дарга Ван Хуаньлян, уг саналд экологийн аюулгүй байдлыг буй болгох стратегийн төлөвлөлтийн тухай өгүүлсэн юм гэжээ.

"Санал"-ын хамгийн чухал зүйл бол экологийн аюулгүйн байдлын стратегийг бий болгох тухай асуудлыг хөндсөн явдал юм. Энэ стратеги гэдэг нь Хөх нуурын өндөрлөг, Шааньши, Ганьсү, Гуандүн, Гуанши, Сычуань, Юньнан, Зүүн хойд мужийн ойн бүс, Умард нутгийн цөлжилт, Өмнөд нутгийн довцог газар, тэнгисийн эрэг, их гол мөрнөөр голлож болгож, үүний зэрэгцээ гол гол экологийн бүсээс бүрэлдсэн экологийн аюулгүйн байдлын стратегийн байршуулалтыг хэлж байгаа юм.

Мэдээлснээс үзвэл, энэ бол Дундад улс анх удаа ногооруулах ажлыг орчин үеийн бүтээн байгуулалтын стратегид оруулж, түүнийг орчин үеийн байгуулалтын гол чиг хандлага болгож, үүний улмаас улс ардын эдийн засгийн ногооруулах ахицыг ихээр дээшлүүлэх болно.
Үндэсний хөгжил өөрчлөлтийн хорооны эдийн засгийн бүтэц, удирдлагын судалгааны газрын дарга Ян Цүньпин танилцуулж хэлэхдээ: - Өнөөгийн байдлаар Дундад улс 5 мужийг анхан шатны экологийн үлгэр шишээ бүсэд хамруулсан байна. 2 дугаар шатны экологийн үлгэр жишээ бүсийн өргөдлийг ч одоо хийж байна гэжээ.

Мөн "11 дүгээр 5 жилийн төлөвлөгөө"-нөөс эхэлж Дундад улс удаа бүр төлөвлөгөө боловсруулан гаргах үед экологийн бүтээн байгуулалтыг түүний чухал агуулга болгосоор ирсэн юм гэжээ. "Миний ойлгосноор "13 дугаар таван жил"-ийн төлөвлөгөөг боловсруулж байгаа бөгөөд экологийн соёл иргэншлийн үзэл баримтлалыг тусгах, бүтээн байгуулалтын зорилтдоо экологийн соёл иргэншлийн чухал агуулгыг тусгаж, тусгай бүлгээр экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтыг боловсруулах болно гэжээ.
Экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалт зах зээлд чухал үүрэг гүйцэтгэх болно гэж Бээжингийн Их Сургуулийн Хот байгуулалт, байгаль орчны шинжлэх ухааны институтийн захирал Ван Шюежүнь санал болгож байна.

Тэр хэлэхдээ, сүүлийн жилүүдэд бид зах зээлийн механизмыг онцлон, гуравдагч талын үйлчилгээ, засгийн газрын байгаль орчны олон нийтийн үйлчилгээг худалдан авахыг дэмжиж, үнэ, татвар, санхүү зэрэг замаар экологийн бүтээн байгуулалтыг чухалчлан, цогц арга замаар байгаль орчны асуудлыг сайн шийдэж чадна гэдэгт итгэж байна. Байгаль орчны асуудлууд шийдэгдэхийн зэрэгцээ баялаг нөөцөө хамгаалах, эдийн засгийн хөгжилд ч ахиц гарна. Энэ нь хоёр талдаа ашигтай гэдгийг харуулж байгаа юм гэжээ.

 

Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл