Хятадын Төрийн зөвлөл сүүлийн өдөр " "Үндэсний хөдөө аж ахуйн IV тооллогын тухай мэдэгдэл" ннийтэлсэн байна. "БНХАУ-ын Статистикийн хууль" болон "Үндэсний хөдөө аж ахуйн тооллогын журам"-ын дагуу 2026 онд "Үндэсний хөдөө аж ахуйн IV тооллогыг явуулахаар Төрийн зөвлөл шийдвэрлэлээ.
Уг тооллого нь шинэ эриний Хятад улсын “хөдөө аж ахуй, хөдөө тосгон, тариачдын хуримтлуулсан эд хөрөнгө”-ийг цогцоор нь ойлгохыг шаардаж, хөдөө аж ахуйн хөгжлийн шинэ нөхцөл байдал, хөдөө тосгоны бүтээн байгуулалтын шинэ төрх байдал, тариачдын амьдрал дахь шинэ өөрчлөлт, хөдөө тосгоны шинэчлэлийн шинэ ололт амжилтыг бодитойгоор тусгахыг баримтална гэж онцолжээ.
Мэдэгдэлд тэмдэглэхдээ, Үндэсний хөдөө аж ахуйн IV тооллогын объект нь БНХАУ-ын нутаг дэвсгэр дэх хөдөө тосгоны өрхүүд, түүний дотор хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ашиглалтын өрхүүд болон бусад өрхүүд, хот суурингийн хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ашиглалтын өрхүүд, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, ашиглалтын нэгж, тосгоны иргэдийн зөвлөл, тосгоны захиргаанууд багтаж байна. Тооллогын үндсэн агуулгад хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийн нөхцөл, үр тариа, хүнсний үйлдвэрлэл, хөдөө аж ахуйн шинэ чанарын үйлдвэрлэлийн бүтээмж, хөдөө тосгоны суурь хөгжил, хөдөө тосгоны иргэдийн амьдрах нөхцөл зэрэг багтана.
