solongonews
2025 оны Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалт нээгдэв
2025-10-13 10:59
2025 оны Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалт нээгдлээ.

2025 оны Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалт орон нутгийн цагаар 10-р сарын 12-нд Германы Берлин хотод нээлтээ хийв. Дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн 400 гаруй зочид оролцон үг хэлж, 4000 гаруй хүн хуралд оролцов. 

“Хуваагдсан дэлхий ертөнцөд эрүүл мэндийн хариуцлагыг хүлээх нь” гол сэдвийн дор энэ оны дээд хэмжээний чуулга уулзалт болж байна. Зохион байгуулагч тал энэ сэдвийн хүрээнд "Халдварт бус өвчний дарамтыг бууруулах", "Дэлхийн эрүүл мэндийн тогтолцоон дахь хиймэл оюун ухааны хэрэглээ", "Дэлхийн эрүүл мэндийн бүтцийг өөрчлөх нь", "Энх тайван ба эрүүл мэнд", "Уур амьсгалын хямрал ба эрүүл мэндийн эрсдэл", "Эмэгтэйчүүд ба хүүхдийн эрүүл мэнд" гэсэн зургаан дэд сэдвийг тохируулжээ. Гурван өдөр үргэлжлэх дээд хэмжээний чуулга уулзалтад улс төр, бизнес, эрдэм шинжилгээний болон иргэний нийгмийн байгууллагын оролцогчид эдгээр сэдвээр харилцан яриа өрнүүлж, холбогдох сэдвүүдийг онолоос практикт шилжүүлэхэд түлхэц өгөх болно. 

Берлин хотын Шарите анагаахын сургуулийн 300 жилийн ойд зориулан 2009 онд байгуулсан Дэлхийн эрүүл мэндийн дээд хэмжээний чуулга уулзалт нь дэлхийн эрүүл мэндийн салбарт хандсан олон улсын стратегийн форум юм. Олон талын хүчийг нэгтгэн, дэлхийн эрүүл мэндийн салбарт тулгарч буй сорилт, шийдлийн талаар хамтдаа хайн хэлэлцэх нь энэхүү дээд хэмжээний чуулга уулзалтын зорилт гэж зохион байгуулагчид тайлбарлав.

Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл