8 дугаар сарын 19-нд "Алтан тахиа" 30 дахь удаагийн шагналд нэр дэвшсэн уран бүтээл болон уран бүтээлчийн нэрсийг нийтлэв. Үүнд, Өвөр Монголын уран сайхны кино "Норжимаа" 5 номинацад нэр дэвшиж, өндөр амжилт тогтоов. Өвөр Монголын "Алтан аргамжаа" компанийн ивээн тэтгэж бүтээсэн уг киноны кино найруулагч Баян-Ерөөл хамгийн шилдэг найруулагчийн шагнал, гол дүрийн жүжигчин Бадмаа хамгийн шилдэг эмэгтэй жүжигчний шагналыг, мөн хамгийн шилдэг зураглаач, шилдэг хөгжим, хөрөнгө оруулалт, шилдэг жүжиглэлт зэрэг шагналд нэр дэвшсэн байна.

"Норжмаа киноны" сурталчилгааны зурагт хуудас
"Норжимаа" кино нь 1939 оны Хөлөнбуйрын тал нутагт Номон хааны дайны үед болсон үйл явдлыг өгүүлэв. Киноны гол дүрийн эмэгтэй Норжимаа олон жилийн өмнө дайнд мордсон амраг ханиа хүлээн, нутгийн олонтойгоо нутгаа сахин, дайны талбарт шархдаж зовсон Оросын хоёр цэрэгт тусалж, монгол анагаах ухааны заслаар эмнэн засав. Үүгээр монгол бүсгүйн өрөвч энэрэнгүй хайр, нинжин сэтгэл, хүндэтгэлийг биеэрээ үлгэрлэн, дайны хор нөлөөг шүүмжлэн, энх тайвныг хүсэн мөрөөдсөн байна. "Норжимаа" киноны гол дүрийн жүжигчин Бадмаа энэ сарын 23-нд Орос улсын Лосте олон улсын кино наадамд дахин шилдэг жүжигчнээр шалгарсан байна.
