Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын тамирчны тосгоны нээлтийн ёслолын ажиллагаа 8 дугаар сарын 7-ны өдөр Ордос хотын тамирчны тосгонд болж, Дундад улсын өнцөг булан бүрээс хүрэлцэн ирсэн 56 үндэстний ахан дүүсээ угтан авлаа.

Төрийн үндэстний комиссын орлогч захирал Данжуур-Амбан ёслолд оролцож, тосгон нээгдсэнийг зарлав. ӨМӨЗО-ны орлогч дарга Лиү Шиньлэ, Ордос хотын намын хорооны нарын бичгийн дарга Бай Юүган, Ордос хотын дарга Лиань Сү, Ордос хотын ардын төлөөлөгчдийн их хурлын байнгын хорооны дарга Гүн И, Ордос хотын улс төрийн зөвлөлдөх хурлын дарга Ван Жяньгүө нар ёслолын ажиллагаанд оролцсон байна.
Дундад улсын цөөн тоот үндэстний спортын Х наадмын тамирчны тосгон нь A, B хоёр дүүрэгтэй, нийт талбай нь 560 мянган ам тэгш дөрвөлжин метр бөгөөд 15 мянган хүний багтаамжтай аж.
