solongonews
Хотын чимээ шуугиан эрүүл мэндэд хортой
2015-06-29 11:01
Шуугиан ихтэй дүүрэгт амьдардаг иргэд бусад хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчинд нэрвэгдэх нь таван хувиар их байсан гэнэ.

Хүн амьдарч байгаа газар чимээ шуугианы түвшин 55 децибелээс хэтрэх ёсгүй хэмээн Дэлхийн эрүүл мэндийн байгууллага үздэг. Харин үүнээс давсан бол хүний эрүүл мэндэд ноцтой хохирол учруулна. Лондон хотын эрүүл мэндийн сургуулийн мэргэжилтнүүд долоон жилийн турш судалгаа явуулжээ.   

Хотын М25 автын замын орчим амьдардаг хүмүүс эрт нас барах мөн зүрхний шигдээст нэрвэгдэх явдал өндөр болохыг тус судалгаагаар илрүүлсэн байна. Лондон хотын 8.6 сая оршин суугчийн 1.6 сая нь чимээ шуугиан 60 децибелээс давсан нөхцөлд амьдарч иржээ. Шуугиан ихтэй дүүрэгт амьдардаг иргэд бусад хүмүүстэй харьцуулахад зүрхний өвчинд нэрвэгдэх нь таван хувиар их байсан гэнэ.

Замын хөдөлгөөн шөнө ч гэсэн идэвхтэй байдаг учир хижээл насны хүмүүст шуугиан хортой нөлөөлж өвчинд нэрвэгдэх эрсдэл мөн л таван хувиар өсдөг гэнэ.

Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл