
Тэнгэрийн хязгаар хүртэл аялаад
Би мөнхүү эргэлзэв
Төмөр гутал элэгдэж тэргүүний үс бууралтжээ
Тэнгэрийн хязгаараас цаашаа
Мөнхийн ус цайлзана
Мөнхийн усны дунд алтан загас яралзана
Мөнхийн усыг уувал
Би буцахаас өнгөрнө дөө
Мөнөөхөн нэг алхам үүрдийн аяарлал болно
Мөнхийн усыг уухгүй бол
Мөн мөрөөрөө буцна
Мянган давхар уулс манангийн дунд бүрэлзэнэ
Хамгийн сүүлчийн халхавчийг
Хага татаж болох уу
Халравчийн цаадах етөнцийг би төлөөлж чадахгүй
Хааш л хойно буцъя гэхэд
Хатсан уруул минь өмөлзөнө
Хаашаа ч харсан элир балар харанхуй тив сүүмэлзэнэ
Барьсан сэлэм минь хангинав аа
Бодлын хүлэг минь үүрсэв ээ
Буцах явахын хооронд бие сэтгэл туйлдав
Үнэн худлыг нэвт харсны дараа
Өөрөө хүн тас харанхуй болдог юм
Үрэхгүй зовоодог эцсийн нууцыг үлдээж
Өөрөө би сэлмээ үүрч буцсан юм
