solongonews
2026 оны Хаврын баярын гала тоглолтын бүх бэлтгэл бүрэн хангагдлаа
2026-02-15 11:26
2026 оны Хаврын баярын гала тоглолтын бүх бэлтгэл бүрэн хангагдлаа

2026 оны хоёрдугаар сарын 14-ний өдөр Хятадын Төв Радио Телевизийн 2026 оны Хаврын баярын гала тоглолт тав дахь буюу эцсийн нэгдсэн бэлтгэлээ амжилттай хийж дуусгалаа.

Энэ удаагийн тоглолтод уран бүтээлийн шинэ санаачилгад тулгуурласан үзүүлбэрүүд, дуу бүжиг, акробат, уламжлалт дуурь, тулааны урлаг, хошин үзүүлбэр, илбийн тоглолт зэрэг олон төрөл жанрын бүтээлүүд багтсан байна.

Мөн төв тайз болон дөрвөн салбар тайзны үзүүлбэрүүд уялдаа холбоотой, жигд зохион байгуулагдаж, бүхэлдээ нэгэн цогц урлагийн бүтээл болон өрнөхөөр бэлтгэгдсэн байна.

Ийнхүү гэр бүл, төрөл төрөгсөдтэйгөө хамтдаа шинэ оноо угтах мөчид аз жаргал, сайн сайхныг түгээх “Соёлын шинэ жилийн зоог” болсон энэхүү тоглолт дэлхийн өнцөг булан бүрд байгаа хятад иргэд болон олон улсын үзэгчдэд хүрэхэд бэлэн боллоо.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл