Эхний хагас жилд Өвөр Монголын оршин суугчдын хүн тутамд ногдох орлого 10553 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.2 хувиар нэмэгдэн, эдийн засгийн өсөлтийн хурдаас давж, мал аж ахуй тариалангийн оронд “Арвыг хамруулах” төсөл зэрэг иргэдийн амьжиргаанд үйлчлэх төслийг хэрэгжүүлж, бодит байдлаар хэрэгжиж, жирийн иргэдийн амьдралыг зохих хэмжээнд дээшлүүлж чадсан байна.

Эхний хагас жилд Өвөр Монголны аж ахуйн нэгжийн тэтгэвэрт гарсан ажилтны өндөр насны даатгал, хот хөдөөгийн жирийн иргэдийн амьжиргааны наад захын баталгааны мөнгө олгох зэрэг стандарт баримжааг боловсруулж, мөн хот суурингийн шинэ ажлын байраар хангагдсан хүүний тоо 153 мянгад хүрч, оны зорилтын 59 хувийг биелүүлж, хот суурингийн ажилгүйдлийн нормыг 3.5 хувьд хязгаарлаж чадсан байна. Эхний хагас жилд Өвөр Монголын хэмжээнд санхүүгийн газраас жирийн иргэдийн амьдралыг сайжруулахад зориулж 110.5 тэрбум юань зарцуулж, аюулгүй орон сууцны баталгааны төсөл, хот хөдөөгийн олон нийтийн тоног төхөөрөмж ба нийгмийн баталгааны хөдөлмөр эрхлэлтэнд зарцуулсан мөнгө тус бүр өнгөрсөн оны мөн үеэс 105 хувь, 27 хувь, 16.6 хувиар нэмэгдсэн байна.
