solongonews
Нээлттэй байдалд хөгжлийн боломжуудыг хуваалцана
2025-09-10 11:22
Нээлттэй байдалд хөгжлийн боломжуудыг хуваалцана

 

Хятадын олон улсын үйлчилгээний худалдааны яармаг (CIFTIS) нь дэлхийн үйлчилгээний худалдааны салбарын хамгийн том иж бүрэн үзэсгэлэнгийн хувьд Хятад улсын өндөр түвшний нээлттэй байдалд хөгжлийн боломжуудыг хуваалцах бас нэгэн чухал индэр болж байна.

Энэ удаагийн CIFTIS-д дэлхийн 70 гаруй улс орон, олон улсын байгууллага оролцож, дэлхийн топ 500 компанийг багтаасан 2000 шахам аж ахуйн нэгж бүртгүүлээд байна. Санал асуулгад оролцогчдын 89 хувь нь CIFTIS нь дэлхийн үйлчилгээний худалдааны чухал платформ болсон гэж үзэж байгаа бол 93.8 хувь нь дэлхийн өнцөг булан бүрээс компаниуд, ялангуяа “Бүс ба Зам” санаачилгад оролцогч компаниуд болон жижиг дунд аж үйлдвэр, гарааны бизнес эрхлэгчдэд Хятадын зах зээлд нэвтрэх үнэ цэнэтэй боломжийг олгож байна гэж үзэв. 

Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл