Дундад улсын Үндэсний аудитын газрын 15-нд нийтэлсэн тоо баримтад, энэ оны эхний хагаст Дундад улсын оршин суугчдын хүн тутмын зарцуулж болохуйц орлогын хэмжээ 10 мянга 931 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 9 хувиар нэмэгдсэн бол барааны үнэ ханшийн хүчин зүйлийг хасвал бодитой нэмэгдсэн хэмжээ нь 7.6 хувьд хүрсэн нь ижил хугацааны ДНБ-ний 7 хувийн өсөлтөөс давсан аж.

Тоо баримтаас үзвэл, байнгын оршин суух газраар нь ангилбал, хот суурины оршин суугчдын хүн тутмын зарцуулж болохуйц орлогын хэмжээ 15 мянга 699 юаньд хүрч, өнгөрсөн оны мөн үеэс 8.1 хувиар нэмэгдэж, үнэ ханшийн хүчин зүйлийг эс тооцвол бодит нэмэгдэл нь 6.7 хувьд хүрчээ. Харин хөдөө орон нутгийн хүн тутмын зарцуулж болох орлогын хэмжээ 5554 юань буюу 9.5 хувиар нэмэгдэн, үнэ ханшийн хүчин зүйлийг эс тооцвол бодит нэмэгдэл нь 8.3 хувьд хүрчээ. Мөн хот хөдөөгийн оршин суугчдын орлогын зөрөө улам багасаж байгаа юм байна.
