solongonews
“Гэрэл гэгээ оруулах аялал” Шинэ Барга баруун хошуунд
2015-08-11 17:28
“Гэрэл гэгээ оруулах аялал” Шинэ Барга баруун хошуунаа.


ӨМӨЗО-ны Цаожьү мэргэжлийн нүдний эмнэлэг зохион байгуулсан “Гэрэл гэгээ оруулах аялал” энэ сард Хөлөнбуйрын Шинэ Барга баруун хошуунд болжээ.
Энэхүү арга хэмжээний үеэр Цаожьү мэргэжлийн нүдний эмнэлгийн эмч нар амьдралын боломжгүй ядуу 43 иргэдэд оношилгоо хийж, 5  нүдний өвчтэй хүнд хагалгаа хийж өгсөн байна.


Энэ удааны үйл ажиллагааг Өвөр Монгол байгуулагдсан 70 жилийн ойг угтаж, өвчний улмаас хараагүй болж байгаа өвчтөнд хараа оруулах зорилготой зохион байгуулсан юм. Шинэ Барга баруун хошууны Улаан загалмайн нийгэмлэг, Ядуу иргэдэд туслах эвлэл, Өвөр Монголын өнгө гэрэлтэй үйл хэргийн нийгэмлэг, ӨМӨЗО-ны Эдийн засгийн танхим, Хүний нөөц болон Нийгмийн баталгааны танхим, Эрүүл мэнд болон Төлөвлөгөөтэй өсөлтийн хороо болон Цаожьү мэргэжлийн нүдний эмнэлэгтэй хамтран 2015-2017 оны жилийн сүүл болтол бүх орны 10 мянган амьдралын боломжгүй ядуу өвчтөнд хараа оруулах хагалгаа хийж өгөх юм байна.

Зохиогч: Саруул, Цэнгэл
Эх сурвалж :
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл