solongonews
Энэ онд миний Хятадад өнгөрүүлсэн түүх
2026-02-09 16:33
Энэ онд миний Хятадад өнгөрүүлсэн түүх

Хятад улсын гадаадад нээлттэй байдал өргөжин тэлэхийн хэрээр гадаадын улам олон найз нөхөд Хятад улсын өөрчлөлт хөгжлийг зөвхөн чихээрээ сонсох биш, харин нүдээр харах болсон байна.

Улс орны засаглалын санаачилгаар  “Бүс ба Зам” санаачилгыг хэрэгжүүлэх явцад гар нийлэн зүтгэх, байгаль дэлхийгээ хайрлахаас эхлээд ногоон ирээдүйг хамтдаа бүтээх хүртэл, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн найзууд Хятадын хөгжлөөс урам авч, хамтын ажиллагааны боломжуудыг хайсаар байна.

Хятадаас гэр орон, найз нөхөддөө илгээсэн тэдний захидлуудаас зөвхөн алс хол байгаа хайртай дотнын хүмүүсээ мөрөөдөн санаж буй сэтгэлийг ойлгож болох төдийгүй тэд найрамдлын элч, соёл иргэншлийн хэлхээ холбооны гүүр болж байгааг ойлгож болох юм.

Хятадын ногоон хөгжлийн туршлагаас суралцана

Кристофер Аллен Брейс ба түүний аав ээждээ бичсэн захидал

Хүндэт аав, ээж ээ:

Энэ оны 04-р сард би Хятадад ирсэн.

Сургалтын хугацаанд Шанхай хотын Чүн Мин дүүргийн Дүнтан нүүдлийн дамжин өнгөрөх газартай танилцсан нь надад мартагдашгүй сэтгэгдэл төрүүлсэн юм. Тэндээс би намгархаг газар яагаад ийм чухал болохыг ойлгосон. Байгаль орчноо нямбай хамгаалж байгаа нь үнэхээр сайхан санагдаж байлаа.

Энэ бүхнийг харсан би Барбадос дахь өнөөгийн байдлын талаар эргэцүүлэн бодсон. Далайн эрэг бол бидний бахархал, бидний оршин тогтнох амин сүнс юм. Аялал жуулчлалын хөгжил бидэнд орлого авчирдаг ч бас зохих сөрөг нөлөө авчирдаг. Хятадын туршлагаас харахад бидэнд тулгарч буй гол сорилт бол хэзээ ч "эдийн засаг" болон "байгаль орчин" хоёрын аль нэгийг нь сонгохгүй байх, харин энэ хоёрын уялдаа холбоотой хөгжлийг дэмжих засаглалын тогтолцоог бүрдүүлэх явдал маш чухал юм байна гэдгийг би ойлгосон.

Хятад улсаас би ногоон хөгжлийг төлөвлөж, хамгаалж, сурталчлах боломжтой гэдгийг ойлгосон. Би шинэ ондоо нэгэн зорилт тавьсан. Тухайлбал, Хятадын ногоон хөгжлийн туршлагаас суралцах явдал болно. Бас илүү ногоон, илүү ухаалаг, Барбадосын онцлогтой ирээдүйг бүтээж чадна гэдэгт би итгэлтэй байна.

    Кристофер Аллен Брейс

Кристофер Аллен Брейс бол BARBADOS BRIANCO ХХК-ын судлаач. Тэрээр 2025 оны 04-р сард Хятадад зохион байгуулагдсан Хөгжиж буй орнуудын экологийн хот байгуулалтын сургалтад хамрагдсан. Сургалтын үеэр Балба, Тайланд, Шри Ланка зэрэг 12 орны 36 албаны хүмүүсийн хамт Шанхайд айлчилсан юм.

                Мэдлэгийн эрэлд гарсан төгсгөлгүй аялал

2025 оны эхээр William N.Brown (төвд) Вэйси Лису үндэстний өөртөө засах шяньд болсон Түвдийн хуримын ёслолд оролцов

Хайрт Сюзан Мари:

Яг энэ мөчид би талархах сэтгэлээ дарж ядан энэ захидлыг бичиж байна. Энэ захидлаар дамжуулан би Хятадад өнгөрүүлсэн амьдралаа тантай хуваалцахыг хүсч байна. Миний Хятад дахь амьдрал бол мэдлэг эрэлхийлсэн төгсгөлгүй аялал.

2026 онд би 70 насныхаа ойг тэмдэглэнэ. Би Хятадад 40 жил амьдарсан. Сүүлийн хэдэн жилд дэлхий дахинд Хятад улсыг жинхэнээр ойлгуулах нь миний хамгийн эрхэм зорилго байлаа. Би хэдэн арван жилийн турш Хятадын бүх мужуудаар явж, нийтдээ 200 гаруй мянган километр замыг туулсан. 2026 онд би “Хятадтай болзсон миний хагас зууны учрал” номоо бичихээр төлөвлөж байна.

Хятад улс 2026 онд дэлхийд ямар гэнэтийн бэлэг барих бол? Би үүнийг тэсэн ядан хүлээж байна.

          William N.Brown

William N.Brown бол Шя Мэнь их сургуулийн Удирдлагын коллежийн профессор бөгөөд Хятадын их, дээд сургуулиудад МВА-ийн сургалтыг нэвтрүүлсэн анхны гадаад багш нарын нэг юм. 1988 онд тэр эхнэр Сюзан Мари болон хүүхдүүдийнхээ хамт Шя Мэнь хотод амьдрахаар иржээ. 1994, 2019 онуудад William N.Brown Хятад улсаар хоёр удаа аялж, Хятадын хөгжил, өөрчлөлтийг нүдээр үзжээ. Одоогоор William N.Brown Хятадын түүхийг өгүүлсэн 30 шахам ном хэвлүүлсэн байна.

                Хятадад дахин уулзахыг хүсэж байна

Жозефина Макка Вунисен ба түүний найздаа бичсэн захидал

Эрхэм Елена Франциско Солу:

Миний хувьд 2025 он бол үнэхээр сайхан жил байлаа. Хятадад болсон хэлэлцүүлэг, солилцоогоор дамжин би Хятадын өнөөгийн байдал, цаг уурын өөрчлөлтийг шийдвэрлэсэн арга замын талаар гүнзгий ойлголттой болж, маш их урам зориг авсан. Хятад улс ой мод, бэлчээрийг хамгаалах, экосистемийг сэргээхийг чухалчилдаг. Мөн экологийг хамгаалах, ядуурлыг бууруулах, хөгжлийн хоорондын уялдаа холбоог тэнцвэржүүлэхийг ямагт тууштай баримталсаар ирсэн. Тэрээр олон арга хэмжээнүүдийг авч нийт ард түмнийхээ мод тарих урам зоригийг хөгжөөж байна.

Хэдийгээр Хятад, Фижи хоёр орны соёлын ялгаа их байгаа ч хоёр орны харилцаа сайн хэвээр байна.

Энэ сургалтын үеэр тантай уулзсандаа маш их азтай санагдаж байна. Хятадад байх хугацаандаа би халуун дулаан, найрсаг уур амьсгалыг үргэлж мэдэрч байсан.  

Эрхэм найз минь, танд шинэ оны мэнд хүргэж, Хятадад дахин уулзахыг хүсэж байна.

                Жозефина Макка Вунисе

Энэ бол Фижи улсын Батлан хамгаалах яам, ахмад дайчдын хэрэг эрхлэх газрын офицер Жозефина Макка Вунисегийн Хятадад сурч байхдаа танилцсан найздаа бичсэн захидал юм. 2025 оны 09-р сард зохион байгуулагдсан "Дэлхийн хөгжлийн санаачилгын хүрээнд уур амьсгалын өөрчлөлт, ногоон ба нүүрстөрөгч багатай хөгжлийн асуудлыг шийдвэрлэх тусгай сургалт"-д оролцож, Микронез, Өмнөд Африк, Египет болон бусад орны 38 хүний хамт Хятадад цугларав. Энэхүү сургалтын ангид Жозефина тусгай лекц, хэлэлцүүлгийн солилцоо, хээрийн хяналт шалгалтад оролцсон.

Африк тив болон Хятад бол ахан дүүс, анд нөхдүүд юм

Дарисо Ндлову ба түүний аав ээждээ бичсэн захидал

Хүндэт аав, ээж минь:

Би Хятадад ирээд гурван сар гаруй болчихлоо. Энэ хэдхэн сарын хугацаанд анх эхлээд Бээжингийн нисэх онгоцны буудлаас онгоцны тасалбараа барин зүг чиглэлээ олохгүй сандарч байсан би одоо утсаараа хоол захиалах зэргээр энэ хугацаанд их юм сурсан.

Африк болон Хятад бол ахан дүүс, анд нөхдүүд. Хятадтай тогтоосон эдийн засаг, худалдааны харилцаа маань харилцан ашигтай байх зарчим дээр суурилдаг. Африк, Хятад хоёулаа ижил төстэй бэрхшээлийг даван туулсан бөгөөд бие биедээ тусалж, хамтдаа ахиц дэвшил гаргахын чухлыг бүр ч илүү ойлгосон юм.

Ээж аав аа, би та нарыгаа болон нутгаа маш их санаж байна, гэхдээ би ангийнхан, багш нар болон өдөр бүр уулздаг хүмүүсээсээ гэр орныхоо халуун дулаан уур амьсгалыг мэдэрч байна.

           Дарисо Ндлову

Энэ бол Замби улсын Дарисо Ндловугийн эцэг эхдээ бичсэн захидал юм. Тэрээр 2025 оны 09-р сард Хятадын Ардын Их Сургуулийн Торгоны замын коллежид орчин үеийн хятад судлалын чиглэлээр суралцахаар элсэн орсон. Тэрээр ийнхүү Хятад улсад анх хөл тавьсан түүхтэй. Тэрээр коллежид суралцах хугацаандаа сургуулийн сургалтын хөтөлбөрийн дагуу Хятадын соёлыг системтэйгээр судалж, Хятадын хөгжлийн зам, хөгжлийн загвар, хөгжлийн туршлагыг гүнзгий ойлгож, Хятадын хөгжил, өөрчлөлтийг илүү гүнзгий ойлгохын тулд Хятадын олон бүс нутгаар аялж нийгмийн дадлага хийжээ.

Тайланд, Хятадын харилцаа мөнхийн ногоон ой шугуйтай адил

Прича ба түүний найздаа бичсэн захидал

                Хайрт Алекс:

2025 онд би Хятадын олон хотоор явсан бөгөөд Хятадын соёл, инновацын хөгжлийн талаарх өөрийн сэтгэгдлээ тантай хуваалцах болсондоо маш их баяртай байна.

Өнөөдөр би Хятадын технологийн хөгжилд сэтгэл хангалуун байна. Лити-ион батерей, нарны модулиудаараа ногоон технологийн салбарт Хятад улс мэдэгдэхүйц ахиц дэвшил гаргаж байгаа нь дэлхийн нүүрстөрөгчийн ялгарал багатай шилжилтийн хувьд чухал ач холбогдолтой. Хиймэл оюун ухаанаар төлөөлүүлсэн өндөр технологийн салбарын хурдацтай хөгжил нь Хятадыг дижитал хувьсгалын тэргүүн эгнээнд гаргасан. Энэ бүхэн нь тус улсын асар их хөрөнгө оруулалт, тууштай шийдэмгий байдлаас үүдэлтэй бөгөөд Хятадын ирээдүйд дэлхий дахинд нөлөөгөө өргөжүүлэх хүчин чармайлтад түлхэц болж байна.

Эцэст нь хэлэхэд, бид Хятадын олон төрлийн хоолны талаар дурдах ёстой. Хятад хоол бол янз бүрийн бүс нутгийн зан заншил, уламжлалыг хослуулсан, элбэг дэлбэг байдгаараа гайхалтай.

Тайланд, Хятадын харилцаа нь мөнхийн ногоон ой шугуйтай адил юм.

                Прича

Прича бол Тайландын Хааны нэрэмжит Ойн аж ахуйн газрын ойн аж ахуйн гадаад харилцааны хэлтсийн захирал юм. Тэрээр 2025 оны 11-р сард зохион байгуулагдсан "Хөгжиж буй орнуудын ойн цогц тогтвортой хөгжил ба Өмнөд-Өмнөдийн хамтын ажиллагааны бодлогын сайд нарын семинар"-т оролцсон. Энэхүү семинарын үеэр Притча тусгай лекцүүдэд оролцож, Хятадын ойн нөөцийг хамгаалах, ашиглах, экологийн соёл иргэншлийн бүтээн байгуулалтын ололт амжилтын талаар суралцсан юм.

Зохиогч: ЯНЬ ЮЙ, ЛИ ЖЯБАО, ЖЯ ПИНФАНЬ,ПЭН ШЮҮНЬВЭНЬ,ВАН ХҮЙЖИН
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : СОЛОНГО СЭТГҮҮЛ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл