solongonews
ШХАБ-ын дижитал эдийн засгийн форум болно
2025-07-01 10:28
ШХАБ-ын дижитал эдийн засгийн форум болно

ШХАБ-ын дижитал эдийн засгийн форум-2025 "Дижитал эдийн засгийн шинэ тавцангаар хамтын ажиллагааны шинэ орон зайг нээе" урианы дор 07-р сарын 10-11-ний өдрүүдэд Хятадын Тяньжинь хотод болно. Уг форум нь дижитал эдийн засгийг идэвхжүүлэх үүргийг бүрэн гүйцэтгэж, ШХАБ-ын хөгжлийн шинэ орон зайг тасралтгүй өргөжүүлж, дижитал эдийн засгийн хөгжлийн үр шимийг  ШХАБ-ын бүс нутгийн иргэдэд олгоно. .

Тус форумд дотоод гадаадын нийгмийн бүх давхаргын 600 гаруй хүн оролцоно. ШХАБ-ын гишүүн орнуудын нийтээрээ анхаарал хандуулж буй өгөгдлийн эргэлт, аж үйлдвэрийн дижитал хувиралт өөрчлөлт, дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалт, хиймэл оюун ухааны хэрэглээ, ухаалаг хот, дижитал ур чадвар сургах зэрэг сэдвээр хэлэлцүүлэг өрнүүлэх болно. Мөн гол аж ахуйн нэгжүүд болон бүс нутгуудад дижитал эдийн засгийн төслүүдийг хэлэлцэн, хэрэгжүүлэхэд нь дэмжлэг үзүүлнэ.

Энэхүү форум нь ШХАБ-ын дээд хэмжээний уулзалтад бэлтгэх, олон орны хөгжлийн ололт амжилтыг бүрэн харуулах, дижитал эдийн засгийн хөгжлийн үр шимийг хуваалцах зорилготой. Дижитал дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, өгөгдлийн засаглалын системийг\ сайжруулж, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны төслүүдийг прагматик хэрэгжүүлэхийг идэвхтэй дэмжиж, илүү нягт түншлэлийг бий болгож, дижитал эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжлийн шинэ орон зайг хамтдаа нээхэд анхаарал хандуулна гэж Хятадын үндэсний мэдээллийн товчооны орлогч дарга Юй Ин танилцуулав.

Статистик мэдээгээр, 2024 онд ШХАБ-ын гишүүн орнуудын онлайн жижиглэн худалдааны зах зээлийн хэмжээ 3.2 их наяд ам.доллар давсан байна. Сүүлийн жилүүдэд Хятад улс болон ШХАБ-ын бусад орнуудын дижитал эдийн засгийн хамтын ажиллагаа гайхалтай үр дүнд хүрч, олон тооны хамтын ажиллагааны жижиг төслийн үр дүн гарч байна. Эдгээр хамтын ажиллагааны төслүүд нь үлгэр жишээ, үр дүнтэй, шинийг санаачлагч, дасан зохицох зэрэг шинж чанаруудыг харуулж чадсан юм.

Зохиогч: ИНЬ СЫЮАНЬ,СУН РҮЙ
Найруулагч: Б.АРИУХАН
Эх сурвалж : news.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл