Хятадын Төрийн зөвлөлийн хэвлэлийн алба 6-р сарын 6-нд, хэвлэлийн бага хурал хийлгэж, Худалдааны яамны холбогдох албаны хүн удалгүй болох Хятад-Өмнөд Азийн IX экспогийн талаар танилцуулжээ. Тухайлбал, “ Эв нэгдэл, хамтын ажиллагаа, хамтын хөгжил ”уриан дор болох уг экспо 2025 оны 6-р сарын 19-24-ний өдрүүдэд Юньнань мужийн төв Күньмин хотод зохиогдох болно. Уг экспо Хятад, Өмнөд Азийн орнуудын энэ оны эдийн засаг худалдааны солилцооны чухал үйл ажиллагааны нэг болж байна. Өнөөгийн байдлаар, бэлтгэл ажил шат дараатай амжилттай хийгдэж байна. Энэ удаад Өмнөд Азийн лангуу болон хилийн чанад дахь лангууг тусгайлан байгуулснаараа онцлог болж байна. Мөн 54 улс орон, бүс нутгийн аж ахуйн нэгжүүд идэвхтэй оролцож, Өмнөд Ази, Зүүн өмнөд Азийн бүх орныг хамарчээ.
Хятад-Өмнөд Азийн IX экспо Күньмин хотод болно
2025-06-06 16:45
Хятад-Өмнөд Азийн IX экспо Күньмин хотод болно
Найруулагч: Ш.ЦОГЗОЛМАА
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх
